Серби улс Европын холбооны гишүүн болох хүсэлтэй бол ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ хэрэгтэй гэнэ. Энэ талаар Хөрш орнуудын бодлого хариуцсан Европын комиссын гишүүн Йоханнес Хан Сербийн "Үдшийн мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
"Серби ЕХ-нд нэгдэн орон хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын эсрэг хориг тавих зэрэг өргөн цар хүрээтэй асуудлаар байр сууриа уялдуулах үүрэг хүлээсэн. Энэ бол маш чухал заалт бөгөөд Белград үүргээ биелүүлнэ гэж найдаж байна" хэмээн хэлжээ.
Серби улс 2012 оны гуравдугаар сараас эхлэн ЕХ-нд элсэх нэр дэвшигчдийн нэгээр зарлагдсан юм. Москва барууны эсрэг хариу арга хэмжээ авсны дараа ОХУ-ын зах зээлд Сербийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байхыг Белградад ЕХ-ноос санал болгож байжээ.
Баруун болон ОХУ-ын харилцаа Украины хямралын улмаас муудсан юм. Гуравдугаар сарын 16-нд Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга явуулсан бөгөөд иргэдийн 96 хувь нь нэгдэх нь зөв хэмээсэн. Харин Европын холбоо болон АНУ тус санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй.
Түүнчлэн ОХУ-ын эсрэг хориг ноогдуулах шалтгаан нь Украины зүүн бүст баримталж буй Кремлийн байр сууринаас үүдэлтэй. ЕХ, АНУ-ын эрх баригчид ОХУ-ын төрийн өмчит компаниуд, төрийн болон хувийн хэвшлийн банкинд хориг тавьсан. Энэ нь Оросын эрчим хүч, санхүү, батлан хамгаалах, газрын тосны салбарт нь цохилт өгөх арга хэрэгсэл юм.
Эх сурвалж: Reuters