“Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төсөл хэрэгжиж байгаа юм.
Энэ хүрээнд харилцан туршлага солилцох үндэсний семинар өнөөдөр төрийн ордны Иргэний танхимд болж байна.
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сан тус төслийг 17 сум, хороонд хэрэгжүүлдэг. Өнөөдрийн семинарт эдгээр загвар сум, хороодын засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцож байна.
Тэд орон нутгийн түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн арга туршлагаасаа харилцан суралцах зорилгоор цуглажээ.
- Төрийн байгууллагын үйл ажиллагааг дүгнэх иргэдийн онооны картыг ашиглах,
- Иргэдэд мэдээллийг хэрхэн үр дүнтэй хүргэх,
- Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх,
- Төрийн үйлчилгээг орон нутгийн залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажилгүйчүүд зэрэг үйлчилгээг тэр бүр хүртэж чаддаггүй иргэдэд хүргэх стратеги боловсруулах зэрэг чиглэлээр туршлагаа солилцох юм.