Египетийн ерөнхий прокурорын газраас тус улсын экс Ерөнхийлөгч Мухаммед Мурси болон "Мусульман ахан дүүс" алан хядах бүлэглэлийн 35 гишүүнийг цаазаар авахыг шүүхээс шаарджээ. Энэ талаар арваннэгдүгээр сарын 19-нд буюу өчигдөр Египетийн Mena агентлаг мэдээллээ.
Шүүх ажиллагааны үеэр Мурси болон түүний туслахууд гадаадын тагнуулын байгууллагуудад ялангуяа Ираны тагнуулын албанд улс орны нууц баримт бичгийг өгсөн хэмээн прокурор хэлсэн юм.
Үүнээс гадна Мурсигийн талыг баримталдаг "Мусульман ахан дүүс" бүлэглэл Палестины “ХАМАС” алан хядах бүлэглэлтэй хамсан ажиллаж, улс орны дотоод байдлыг тогтворгүйжүүлсэн гэв.
Шүүх ажиллагааны үеэр Мухаммед Мурси өөрийгөө тагнуулын хэрэгт буруугүй гэж хэлсэн юм. Дараагийн шүүх ажиллагаа энэ сарын 26-нд болох бөгөөд Мурси өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тагнуулын хэргээс гадна Мухаммед Мурси болон түүний хамсаатнуудыг 2012 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн эсрэг Ерөнхийлөгчийн ордны гадаа жагссан босогчдыг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа юм. Уг мөргөлдөөний улмаас найман хүн амиа алдсан.
Мухаммед Мурсиг өнгөрсөн оны долдугаар сарын 3-нд цэргийн эргэлтээр албан тушаалаас нь огцруулсан юм.
Эх сурвалж: CNN