Сүүлийн 100 жилийн дотор орчин үеийн дайнд ихээхэн өөрчлөлт орж аймшигтай зэр зэвсэг хэрэглэх болсон. Онгоц, танк, пуужин, усанд шумбагч гэх мэтийн зэр зэвсэг дэлхийн нэгдүгээр дайны үед хэрэглэгдэж байгаагүй. Гэхдээ 500 жилийн тэртээ гарч ирсэн хэдий ч одоо хэр нь аюул дагуулдаг зэвсэг бий. Ийм зэвсгийг голдуу хуурай газрын цэргийнхэн ашиглаж ирсэн юм. Та бүхэнд аюултай таван төрлийн зэвсгийг танилцуулая.
АК-47
Аливаа дайны хаан нь хэмээн Калашниковын автомат буюу АК-47-г нэрлэдэг. Найдвартай зэвсгийг голдуу гуравдагч орнуудын халуун цэгт одоо хэр нь хэрэглэсээр байна. Энэ зэвсэг Америкаас эхлээд Зимбабве хүртэл хэрэглэж бараг л шүтдэг гэхэд нэг их хилсдэхгүй. “Лалын улс”-ын алан хядагчид ч АК-47-гаар өвч бүрэн зэвсэглэгдсэн байгаа юм. Михаил Калашников 1947 онд анх бүтээсэн бөгөөд 7.62 мм калибрийн сум ашиглана. Буу нь хөнгөн учир нөөц сум ахиухан авч явах боломжийг байлдагчид олгодог.
АК-47 нь их энгийн конструкцтай. Буудаж сурахад ч хялбар төдийгүй арчилгаа нэг их шаардаад байдаггүй. Дэлхий дахинаа 100 орчим сая ширхэг үйлдвэрлэгдсэн хэмээн тооцогддог. “Independent” сонины онцолсноор дэлхийн 70 хүн тутамд нэг автомат ногддог. Оросын армид АК-74М ашиглагддаг бөгөөд 5.45 мм сум хэрэглэнэ.
М16 загварын винтов
1956 онд Южин Стоунер М 16 винтовыг анх туршсан гэдэг. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа АНУ-ын зэвсэгт хүчинд ашиглах болсон. Гэхдээ дарийн агууламжийг өөрчилснөөс үүдэн цэвэрлэх ажиллагаа мөн л өөрчлөгдсөн. Үүнээс болж Вьетнамын дайны үед найдваргүй буу гэх дүгнэлт хийхэд хүрчээ. Энэ бууны сүүлийн үеийн загвар M16A4 нь 3.99 килограмм жинтэй 30 сум бүхий магазинтай. 550 метрийн зайнд байг онодог. Нэг минутад 12-15 удаа буудах хүчин чадалтай. SS109/M855 5.56 мм калибрын сум ашиглана.
1967 онд М16А1 гэх шинэ загвар ашиглагдаж эхэлсэн бол 1982 онд М16А2 болжээ. М16А3 загварыг тэнгисийн цэргийнхэнд зориулан бага хэмжээтэй үйлдвэрлэдэг аж. М4А1 винтов АНУ-ын хуурай цэргийн анги нэгтгэлүүд өргөн хэрэглэдэг. Сүүлийн үед иргэний хувилбар гэж гарч ирсэн бөгөөд AR-15 гэж нэрлэгдсэн байдаг.
М240 пулемет
Дунд калибрын автомат шүршигч нь АНУ-ын хуурай цэрэг болон тэнгисийн цэргийн анги нэгтгэлүүдэд өргөн хэрэглэдэг. Дэлхийн 68 оронд төдийгүй НАТО-гийн гишүүн орнууд ч өргөн хэрэглэдэг. Өмнөд Африкаас эхлээд Фолклендын арлууд, Афганистан, Ирак хүртэл ашиглаж иржээ. Ганцаарчилсан бай, тээврийн хөнгөн хэрэгсэл зэргийг онож болно. 7.62 мм сум ашиглан 1800 метрийн хол байг ононо. Нийт жин 12.25 килограмм. Минутад 100 удаа буудана. Америкийн армид хуягт машин дээр байрлуулдаг аж.
ПК пулемет
Калашниковын хөнгөн пулемет нь Зөвлөлтийн армид галын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ашиглаж ирсэн. АК-47-ийн нэгэн адил дэлхий дахинаа өргөн хэрэглэгддэг. Автомат зэвсэг хэдий ч сайтар бэлтгэгдсэн цэрэг ээлжийн галыг тэр бүр гүйцэтгэдэггүй. Учир нь сум амархан дуусдаг төдийгүй байгаа онох нь буурдаг аж. Уул толгод дээр байрлуулсан тохиолдолд доогуур нисч байгаа агаарын байг ч онох боломжтой.
QBZ-95 автомат хөнгөн винтов
Ийм загварын винтовыг Хятадын армид ашигладаг. Хятадын ардын арми төдийгүй цагдаа нарыг энэ винтовоор зэвсэглэсэн байдаг. 5.8 мм-ийн сум хэрэглэдэг бөгөөд зөвхөн Хятадад л хэрэглэгдэг аж. Хэдийгээр гадаадад экспортлоод байдаг зэвсэг биш ч гэлээ цэргийнхээ тоогоор тэргүүлэгч оронд ашиглагддаг гэсэн утгаар энэ буу аюултай зэвсгийн жагсаалтад багтаж байгаа юм.
Эх сурвалж: “Нэшионал интерест” сонин