НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүний эрхийн асуудал эрхэлсэн комисс Хойд Солонгосын Засгийн газрыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр олон улсын эрүүгийн шүүхэд өгөхийг Аюулгүйн зөвлөлөөс хүссэн тогтоол гаргасан хэмээн Reuters дамжууллаа.
Үүнээс гадна Аюулгүйн зөвлөлд өгсөн хүсэлтэд хүний эрхийг зөрчиж байгаа хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах талаар мөн бичжээ.
Тус асуудлыг Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцсэн бөгөөд саналыг НҮБ-ын гишүүн 111 орон дэмжсэн бол ОХУ, Беларусь, Хятад, Куба, Сири зэрэг 19 орон эсрэг санал өгчээ. Түүнчлэн 55 улс түдгэлзжээ.
Хойд Солонгост хүнийг эрх зөрчигдөж буй талаарх тайланг НҮБ-ын хүний эрхийн хороо өнгөрсөн хоёдугаар сард гаргасан. Тус тайланд хүмүүсийг хоморголон алах, эрүүдэн шүүх, хорих лагерт цөлөх, албадан үр хөндүүлэх, бэлгийн хүчирхийлэл, өлсгөн тарчлаах болон улс төр, шашин, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах зэргээр зовоож, хүнийг эрхийг ноцтой зөрчсөн гэж дурджээ.
Энэ удаагийн хүний эрхийн комиссын тогтоол зөвхөн зөвлөмж төдий учир хүчин төгөлдөр хэрэгжих боломжгүй. Тиймээс Хойд Солонгосын хэргийг олон улсын шүүхээр шүүх асуудлыг ирэх сард болох хуралдааны үеэр дахин авч хэлэлцэх юм байна.
Эх сурвалж: ИТАР-ТАСС