Өнгөрсөн зургадугаар сард Японы алдарт Тоёота компани ус төрөгчөөр ажилладаг машин гаргана гэж анх мэдэгдэж байсан.
Тухайн нэр ч өгөөгүй 2015 оны эхээр 69 мянган ам.долларын үнэтэй машин гаргана гэж мэдэгдэж байсан бол одоо машиндаа Мирай буюу Ирээдүй гэсэн нэр өгч ирэх сарын 15-аас Японд худалдаанд гаргахаар болжээ. Түүнчлэн машины үнэ хямдарч 57 мянган ам.доллар болсон байна. Цаасан дээр бичигдсэнээр Мирай гэх энэ машин одоо зах зээл дээр байгаа өртөг багатай, байгальд ээлтэй цахилгаан машинаас ч илүү олон давуу талтай.
Жишээ нь утааны оронд яндангаас нь зөвхөн ус гарч, тавхан минутад банк нь дүүрч, нэг бүтэн цэнэглэсний дараа 650 километр зам туулах гээд л. Гэвч нэг л том асуудал бий. Энэ нь устөрөгчөөр цэнэглэсэн түгээгүүрийн газар юм.
Хэрвээ таны замд устөрөгч түгээх газар байхгүй л бол энэ машин үзэмжтэй хогноос цаашгүй. Тэгээд ч хүмүүс гэртээ их хэмжээний устөрөгч хадгалах боломж байхгүй юм. Тоёота компани бүрэн шийдэж чадаагүй байгаа энэ шалтгааны улмаас л машин зах зээл дээр төдий л амжилтад хүрэхгүй гэж үзэж байгаа. Компанийн таамаглаж байгаагаар ирэх жилд ердөө 400 орчим Мирай загварын машин зарагдана гэжээ.
Харин 2017 оноос АНУ, Европын орнуудад худалдаанд гаргаснаар энэ тоо жилд 1000 орчим болох юм. Тиймээс Мирай гэх энэ машин ямар амжилтад хүрэхийг урьдчилан таамаглаж болохгүй. Тэгээд ч бусад салбарынхан машиныг цэнэглэх түгээгүүрийн газруудыг байгуулж эхлэхээс нааш цахилгаан машинаас давж гарч чадахгүй. Үүнээс гадна нэг удаа машины банкыг дүүргэхэд хэдий хэмжээний мөнгө шаардлагатай нь ч тодорхойгүй хэвээр байна.