“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд аймаг бүрт 1000 айлын орон сууц барихаар шийдсэн. Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-аас хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт өнгөрсөн хавраас “Манзушир өргөө” цогцолбор хороолол барьж эхэлсэн.
Тус хорооллын эхний ээлжийн 98 айлын таван давхар орон сууцны хоёр барилгыг барьж дуусгажээ. Дулааныг нь хараахан шийдээгүй тул одоогоор ашиглалтад оруулаагүй байгаа аж. Аймгийн ЗДТГ хороолол барих газрыг олгон, дэд бүтцийг нь шийдсэн бол “Бүти” компани өөрийн хөрөнгөөр барилгыг нь барьж, захиалга, борлуулалтыг нь хариуцах болжээ.
98 айлын орон сууц 70 хүртэлх ам метр талбайтай 1-3 өрөө байртай. Эдгээрийн ихэнхийг нь төрийн албан хаагчдад зарах болзолтой тул тус аймгийн ЗДТГ байр авах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ. Өдгөө 500 орчим иргэн өргөдөл өгөөд байгаа гэнэ.
Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатаас орон сууцыг хэзээ ашиглалтад оруулахыг тодруулахад,
-Бид ТОСК-ын тогтоосон үнээр зарах болзлыг гүйцэтгэгч компанид тавьж буй. Үүний дагуу нэг ам метр талбайн үнэ 980.000 төгрөг байна. Барилгаа барьж дуусгаад гаднах талбайг иж бүрэн тохижуулж, инженерийн шугам сүлжээ татсан ч дулаанд холбоогүй. Аймгийн төвд дулааны шинэ эх үүсвэр барьж буйтай холбоотойгоор барилгыг ашиглалтад оруулах хугацаа түр хойшлоод байгаа юм. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Жаргалт констракшн” компани шинэ уурын зуух барьж буй. Уг нь энэ сарын 15-нд хүлээлгэн өгөх ёстой байсан ч амжилгүй ирэх сарын 15 гэхэд ажлаа дуусгахаар төлөвлөсөн. Үүний дараа иргэдээс захиалга авч эхэлнэ. Мөн ирэх оны наймдугаар сард 120 гаруй айлын орон сууцны хоёр барилга барихаар суурийг нь цутгаад байна.
-Иргэдийн худалдан авах чадвар хэр байна вэ? “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” төслийн хүрээнд 21 аймгийн төвийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг судалсан. Үүгээр хэчнээн орон сууц барих боломжтой гэж тогтоосон юм бол?
-Судалгаагаар манай аймагт 250 айлын орон сууцны эрэлт байна гэсэн дүгнэлт гарсан. Гэсэн ч эхний ээлжинд байр захиалах хүсэлтээ ирүүлсэн хүмүүсийн тооноос үзэхэд 1000 айлын орон сууц барих бүрэн боломжтой юм.
Ч.Зул