АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр орой ард түмэндээ хандан үг хэлэхдээ цагаагчлалын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж буй талаар хэлжээ. Конгрессын сонгуульд олонхийг саналыг авч Бүгд Найрамдахчууд ялалт байгуулсаны дараа Сенатын гишүүд Ерөнхийлөгч Барак Обамаг хүчтэй эсэргүүцэж байр сууриа илэрхийлсээр байгаа.
Гэсэн хэдий ч Обама Ерөнхийлөгчийн эрх мэдлээ ашиглан хууль бус цагаачдын асуудлыг шийдэх талаар зарлиг өгсөн хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.
Ингэснээр Обама 5 сая гаруй хууль бус цагаачид тус улсад оршин суух хууль ёсны эрх олгоно. Гэхдээ энэ заалт таваас доошгүй жилийн хугацаанд Америкт амьдарсан АНУ-ын иргэн хүүхэдтэй эцэг эхчүүдэд хамаарах аж. Ингэснээр залуу эцэг, эхчүүд цагаач хүүхдүүдийг хамгаалж, визийн саадаас болж тусдаа амьдарсанаас гэр бүл салах явдлыг бууруулна гэв.
Түүнчлэн ногоон картны системд өөрчлөлт оруулах гэнэ. Тодруулбал мэргэжилтнүүдэд ажиллах зөвшөөрөл олгох, бизнес эрхлэгчдэд ажлын байр бий болгох зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөж байна.
Латин Америкийн хууль бус цагаачдын орж ирдэг гол зам болох АНУ-Мексикийн хилийн хамгаалалтыг чангатгах тухай тус хуулинд төсөлд мөн заасан байна.
АНУ-д хууль бусаар амьдарч буй 12 сая гаруй хүн байдаг бөгөөд жил бүр 400 мянга гаруй хууль бус цагаачийг албадан гаргадаг аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн 2011 оноос цагаачлалын системийн шинэчлэлийг боловсруулсан ирсэн бөгөөд энэ нь түүний Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын чухал амлалтуудын нэг байсан юм.
Эх сурвалж: ИТАР-ТАСС