Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр тус улсын парламентын доод танхимыг тарааж, хугацаанаас нь өмнө сонгууль явуулах талаар мэдэгдлээ.
Японы Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд өөрийн шийдвэрээ Эзэн хаан Акихитод өргөн барих юм. Үүний дараагаар парламентийн доод танхим үйл ажиллагаагаа албан ёсоор дуусгах юм байна.
Сонгуулийн кампанит ажил ирэх арванхоёрдугаар сарын 2-нд эхэлж, харин сонгууль мөн сарын 14-нд болох гэнэ.
Дэлхийд гуравт орох Японы эдийн засаг энэ жил хоёр улирал дараалан уналттай гарсан. Эдийн засгийн дээрх үзүүлэлтийн улмаас Шинзо Абэгийн Засгийн газар худалдааны албан татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг хойшлуулсан.
Тэрээр хоёр жилийн өмнө сонгогдохдоо эдийн засгийг дахин сэргээнэ хэмээн найдаж байсан ч талаар болжээ. Долоодугаар сараас есдүгээр сарын хооронд тус улсын эдийн засаг 1.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Түүнчлэн хэрэв сонгуулийн үеэр эрх баригч Либерал Ардчилсан Нам олонхийн санал авч чадахгүй бол, албан тушаалаасаа огцорно хэмээн Шинзо Абэ өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн юм.
Япон улсад хамгийн сүүлийн сонгууль 2012 оны арванхоёрдугаар сард болсон. Тус сонгуулиар Либерал Ардчилсан нам ялалт байгуулсан билээ. Тус улсын хуулиар парламентын доод танхимын сонгуульд ялалт байгуулсан намын дарга Ерөнхий сайдаар сонгогддог юм. Тиймээс намын дарга, Шинзо Абэ Ерөнхий сайдаар томилогдсон билээ.
Эх сурвалж: ВВС