УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдсоны дараа мэдээлэл хийлээ. Сөрөг хүчнийхэн өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжихгүй хэмээн мэдэгдэж, энэ асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуралдаанд суугаагүй.
Энэ талаараа бүлгийн дарга С.Бямбацогт “Сая Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд томилогдлоо. 2012-2014 онд ажилласан Н.Алтанхуягийн Засгийн газар Монгол Улсын эдийн засгийг доройтуулсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Алтанхуягийн кабинетийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байсан учир түүнийг улс орноо хямралаас гаргаж чадахгүй байх гэж үзээд МАН-ын бүлэг дэмжээгүй. Улс орныхоо эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Шинэ Ерөнхий сайд тэгвэл улс оронд хямралд орсныг хүлээн зөвшөөрлөө” гэлээ.
Шинэ Ерөнхий сайдыг дэмжихгүй гэсэн МАН-ын эсэргүүцэл хэр удаан үргэлжлэх вэ. УИХ-ын үйл ажиллагаанд ямар байдлаар оролцох вэ?
-Сөрөг хүчний хувиар УИХ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Урьдын адил хэвийн ажиллана.
-Ерөнхий сайд ҮЗХ-ноос зөвшөөрөл өгсний дагуу УИХ-д суудалтай намуудтай Засгийн газарт хамтарч ажиллах санал хүргүүлнэ гэсэн. МАН хамтрах уу?
-Ерөнхий сайдыг нь дэмжээгүй, Засгийн газарт хамтрахгүй. Олонх өөрөө Засгийн газраа байгуулж, ачаагаа үүрэх ёстой. Улс орны хөгжүүлэх, эдийн засгийн хүндрэлээс гаргах чиглэлээр олон ажил хийх хэрэгтэй. Улс төржихгүй, талцахгүй ажлаа хийх цаг болсон гэв.