Өнөөдөр намрын адаг хөх нохой сарын найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр. Энэ өдөр Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд төрийн тамгаа гардан авлаа. Өмнөх Ерөнхий сайд нартай харьцуулахад нас залуу ч Ч.Сайханбилэг олон жил төрд зүтгэсэн.
Шинэчлэлийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан тэрээр өмнө нь богино хугацаанд Гэгээрлийн сайдаар ажилласан туршлагатай. Мөн дотно анд С.Баярцогт шиг офшор данс нь гэнэт илэрч, олны өмнө нэр нүүрээ бараагүй нэгэн.
Харин хэдхэн хормын өмнө УИХ-ын индрээс эрс шийдэмгийгээр үг хэлсэн шинэ сайд үгээ дуусгаад индрээс буулаа. Гэтэл хэзээний дасал ёсоор АН-ын бүлгийнхнийг чиглэсэн түүнийг УИХ-ын дарга “Суудал чинь энд” гэж чиглүүлснээр тэрээр УИХ-ын дарга З.Энхболдын зэргэлдээх Ерөнхий сайдын суудалдаа суув.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир