Үндэсний сагсан бөмбөгийн лигийн тэмцээний гурав, дөрөв дэх тоглолт өнөөдөр болно.
Өнөөдрийн хоёр дахь тоглолт Т.Санчираар удирдуулсан Баянголын Шонхорууд , Э. Цэвэлдорж , Terrance Joyner нараар удирдуулсан “Ирвэсүүд” багийн эсрэг тоглоно.
Т.Санчир энэ улиралд анх удаа өөрийн багш Ц.Цэвэрбал болон унаган баг “Ирвэсүүд”-тэй тулна. Ц.Цэвэрбал багш шавийнхаа эсрэг хэрхэн тоглохыг хамгийн сайн мэдэх дасгалжуулагч, түүнийг хэрхэн хамгаалах арга, тактикийг хэрэгжүүлэхийг Спортын төв ордонд очиж сонирхоцгооё.
“Шонхорууд”-ын легионер Mеncy ордныг шуугиулж, үзэгчдийн сэтгэл хөдлөлийг дээд цэгт хүргэх өндөр чадвартай тоглогч гэдгээ нээлтийн тоглолтонд харуулсан. Монголд газардсан өдрөө тоглож сэлгээнээс гарч 24 минут тоглохдоо 24 оноо авсан.
“Шонхорууд” багт холын зайн найдвартай буу Даваажав, шигшээ багийн гишүүнээр тун удахгүй зайлшгүй нэрлэгдэх Цэрэнбаатар, Цэнгүүнбаяр болон Дархантөгс, 5 номероос бусад бүх байрлалд тоглох чадвартай Универсал тоглогч Гансүх, Монголын "Bruce Bowen" Төмөр зэрэг баг тоглогчид бий.
Урд эгнээний тоглогчдыг өөрийн нягт хамгаалалт, самбараас ойсон "хогны" бөмбөгийг түүн багтаа ашигтай байдлыг үүсгэн, дундын зайн найдвартай шидэлтийг гүйцэтгэдэг Дорж-Арилд, 4 номерийн байрлалын тоглогчийн гол давуу тал дундын зайн шидэлтийг найдвартай гүйцэтгэх чадвартайгаа нотолсон Үлэмж байгаа.
Нуруулаг холын зайн шидэлтийг өндөртэй хувьтай гүйцэтгэдэг Чадраабал, Э.Цэвэлдорж болон Пак багшийн удирдлага доор лигийн гараагаа эхэлсэн туршлагатай холбон тоглогч Б.Баярбат, лигийн хамгийн хурдтай тоглогч гэж нэрлэж болох Оюунбаатар зэрэг тоглогч “Ирвэсүүд” багт бий. “Шонхорууд” уу “Ирвэсүүд” үү.