Орчных нь агаарын бохирдол ямар түвшинд байгааг иргэд шууд харах боломж бүрдүүлэх, энэ чиглэлээрх үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, нөгөөтэйгүүр төрийн байгууллагууд хийж буй ажлаа нэгдсэн мэдээллийн нэгдсэн сангаас харж дүгнэх нөхцөл бүрдүүлсэн “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”-ийг өнөөдөр нээлээ.
Agaar.mn вэб сайт, гар утасны аппликэшн, гудамжинд байрлах LED дэлгэцийг хослуулсан цогц ухаалаг систем 30 минут тутамд агаарын чанарын мэдээллийг шинэчлэн олон нийтэд хүргэнэ. Иймд Агаар.мн сайтад хандсанаар, эсвэл ухаалаг программыг гар утсандаа татаж авснаар иргэн та цаг агаарын мэдээ, амьдарч буй орчныхоо агаарын чанарыг хянаж чадна. Мөн эндээс дараах мэдээллүүдийг авч болно.
-Нийслэлийн агаарын чанарын үзүүлэлтийг өдөр, сар, жилээр харуулсан график;
-Бүрэн шаталтат зуухны тархалтыг айл өрхийн хаяг байршлаар харуулсан бүртгэл;
-Засгийн газраас айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа хийн зуухыг хэрэглэх заавар, борлуулалтын цэгүүдийн байршил, хамрагдах зааварчилгаа;
-Төрөөс үзүүлж байгаа цахилгааны үнийн хөнгөлөлтийн талаарх мэдээлэл, хөнгөлөлтөд хамрагдах зааварчилгаа;
-Тээврийн хэрэгслийн оношилгооны дүн мэдээлэл, экологид ээлтэй хэрэглээг дэмжсэн бодлого зохицуулалт;
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, түүний хэрэгжилтийн үр дүн, тайлан;
-Зарцуулсан төсөв, хөрөнгө оруулалтын тайлан;
-Агаарын бохирдлыг бууруулах чиглээлээрх бодлого, шийдвэр, эрх зүйн баримч бичгүүд, цаг үеийн үйл ажиллагааны мэдээлэл;
-Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс хамгаалах эрүүл мэндийн зөвлөгөө;
-Бүх төрлийн статистик, баримт судалгаа зэрэг холбогдох бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.
Мэргэжлийн энэ системийг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийн эх сурвалжаа болгон ашиглаж болно.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Засгийн газрын бүрэн эрхэд шилжиж ажилласнаас хойш агаарын чанарын мэдээг иргэдэд ил тод, нээлттэй хүргэхэд чиглэсэн олон ажил хэрэгжүүлсний нэг үр дүн энэхүү ухаалаг систем юм.
Экологид ээлтэй технологи нэвтрүүлсэн, ашигласан шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж урамшууллаа
Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр санаачилгатай, үр дүнтэй ажилласан, шинэ техник технологи нэвтрүүлсэн иргэд, байгууллагуудад урамшуулал олгох шийдвэрийг Засгийн газраас 2011 онд гаргасан.
Энэ дагуу Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэ оны шилдэг байгууллагуудыг шалгарууллаа. Дараах 6 аж ахуйн нэгжийг шилдгээр нэрлэж, ногоон бүтээгдэхүүний гэрчилгээ болон дотоодын зах зээлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүтээгдэхүүнээ сурталчлах эрхээр урамшууллаа.
Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох ажлын шалгаруулалтын дүн
Чиглэл |
№ |
ААНБ нэр |
Үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүн |
Засгийн газрын 2011 оны 309 дүгээр журмын хэрэгжилт |
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр |
1 |
"Гүүд шейринг" ХХК |
Дулаан баригч |
Журмын 1.2.1 |
2 |
"Жим вейл Монголия" ХХК |
Нано шатахуун |
Журмын 1.2.2 |
|
3 |
“БТЖ” ХХК |
Утаа тортог бууруулагч шингэн |
Журмын 1.2.1 |
|
Дулаан алдагдлыг багасгах чиглэлээр |
4 |
"Сан трейдинг групп" ХХК |
Корунд шингэн керамик дулаан тусгаарлагч |
Журмын 1.2.3, 2.1.1 |
5 |
“Мичид энержи солюшн” ХХК |
Утаа тоос тоосонцор шүүгч төхөөрөмж |
Журмын 1.2.1, 2.1.1 |
|
Эрчим хүч хэмнэх |
6 |
"Ультра соник" ХХК |
Шөнө дулаан хадгалагч |
Журмын 1.2.3, 2.1.2 |
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо