Интернет орчин тун удахгүй хэрэглэгчээр дүүрэх нь. eMarketer судалгааны байгууллагын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 2015 он гэхэд дэлхийн интернет хэрэглэгчийн тоо 2,89 тэрбумд хүрнэ гэжээ.
Энэ нь дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн 42,4 хувь нь юм. 2015 оныг энэ онтой харьцуулахад хэрэглэгчийн тоо 6,2 хувиар нэмэгдэж таван хүн тутмын хоёр нь интернетэд холбогдоно гэсэн үг. Түүнчлэн компани дөрвөн жилийн дотор дэлхийн хүн амын 3,6 тэрбум нь интернетэд холбогдоно гэж тооцоолжээ. Хэрэглэгчийн тоо ингэж огцом өсөх гэж байгаа нь Энэтхэг, Индонези зэрэг асар том зах зээлд хямд үнэтэй ухаалаг төхөөрөмжүүд худалдаанд гарч эхэлсэнтэй холбоотой.
eMarketer-ийн шинжээч Моника Пийрт “Хямд үнэтэй мэдээллийн төхөөрөмжүүдийн ачаар улс орнуудын интернетэд холбогдох хурд огцом нэмэгдэж байна. Ялангуяа урьдчилсан тооцоогоор Энэтхэг, Индонези хоёр л гэхэд хэрэглэгчийн тоо 2018 он гарахад хоёр дахин нэмэгдэх магадлалтай” гэжээ.
Технологийн аваргууд ч хүн төрөлхтнийг интернетэд холбох ажлыг хэрэгжүүлэх хүсэлтэй, зарим нь ч эхнээс хэрэгжүүлээд эхэлсэн. Жишээ нь ашгийн бус Internet.org Бүгд найрамдах Замби улсад үнэгүй интернет сүлжээ байрлуулж байгаа бол Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг Нокиа, Самсунг компаниудтай хамтран интернет сүлжээ түгээх технологийг сайжруулах ажилдаа ороод байгаа билээ.
eMarketer одоогийн байдлаар интернет хэрэглэгчийн тоогоор тэргүүлж байгаа эхний 25 орныг жагсаасан бөгөөд 643,6 сая хэрэглэгчтэйгээр БНХАУ нэгдүгээрт, харин 252,9 сая хэрэглэгчтэйгээр АНУ удаалжээ.