Монгол хэлэнд 1990 оноос хойш гадаад үгс их хүч түрэн орж ирсэн. Тиймээс Монгол хэлээ зөв хадгалан үлдэхийн тулд түгээмэл хэрэглэгддэг гадаад үгсийн монгол оноолтын саналыг ССАЖЯ-аас иргэдээс авч эхлээд байгаа юм.
Гадаад үгсийн энэхүү монгол оноолтыг Төрийн Хэлний Зөвлөлийн Ажлын албанаас бэлтгэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэд, багш нараар ариутган шүүлгүүлж, уншигчдын саналыг авсан бөгөөд удахгүй болох Төрийн Хэлний Зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлэхээр болжээ.
Энэхүү жагсаалтыг олны хүсэлтийн дагуу цахим сүлжээнд анх удаа оруулж байна. Жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү
Та бүхэн саналаа зөвхөн бичгээр, "14200 Улаанбаатар хот, 20А, ш/х-9, Соёлын төв өргөө-404, 417, ТХЗ-ийн Ажлын албанд" гэсэн хаягаар 2014.12.15-ны өмнө ирүүлж болно.