Хүйтний эрч чангарч гол, мөрд мөстсөн хэдий ч зарим хэсгээрээ зузаан мөсөн бүрхүүл үүсээгүй учир мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг нийт иргэдэд сэрэмжлүүлж байна.
Арваннэгдүгээр сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа аж.
Тиймээс мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур,орчны хүрээлэнгийн Ус судлалын сектороос онцгойлон анхаарууллаа.