Өчигдөр Засгийн газрын хуралдаан болсон.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны 10 дугаар сарын 13-15-нд Бүгд Найрамдах Австри улсад хийсэн албан ёсны айлчлал, мөн сарын 17-19-ний өдрүүдэд Унгар улсад хийсэн ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 16, 17-нд Бүгд Найрамдах Итали улсын Милан хотноо болсон Ази-Европын уулзалтын Дээд түвшний аравдугаар уулзалтад оролцсон дүнг хэлэлцлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дээд түвшний уулзалтын нээлтийн ажиллагаа, Олон улсын асуудлаарх Ази-Европын хамтын ажиллагаа сэдвээр өрнөсөн нэгдсэн хуралдаанд үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн байна.
Энэ нь Ази, Европын хамтын ажиллагааг өрнүүлэх яриа хэлэлцээний гол механизм болох АСЕМ-ын үйл ажиллагаанд ач холбогдол өгч, бүс хоорондын тогтолцоонд байр сууриа бэхжүүлэх, АСЕМ-ын гишүүн орнуудтай улс төр, эдийн засаг, санхүүгийн салбарт нягт хамтран ажиллахад чухал үйл явдал болсон гэж үзэж байна.
Мөн УИХ-ын даргын БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцжээ.
УИХ-ын дарга З.Энхболдын 2014 оны 10 дугаар сарын 27-28-нд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Ерөнхий сайд, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүрэг хариуцагч Ч.Сайханбилэгт даалгалаа.
УИХ-ын даргын айлчлалын гол зорилго нь хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх, ялангуяа, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлэх, улам бүр өргөжүүлэх, Монгол Хятадын парламент хооронд байнгын уулзалтын механизм байгуулах байсан бөгөөд эдгээр зорилтууд амжилттай хэрэгжсэн гэж үзжээ.