Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд банк бус санхүүгийн байгууллага оролцохоор санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Банк бус санхүүгийн байгууллага энэ сарын 27-ноос албан ёсоор дуудлага худалдаанд оролцож эхэлнэ хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны салбарын нэгдсэн чуулганы үеэр онцолжээ.
Тус чуулганаас салбарын тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэх арга замуудын талаар хэлэлцэж зөвлөмж гаргасан байна.
Үнэт цаасны зах зээлд Засгийн газрын бондын арилжаанд арилжааны банкуудын оролцоог тодорхойлох буюу банк зөвхөн өөрийн хөрөнгөөр ЗГҮЦ-ны арилжаанд оролцдог болгосноор хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих асуудлыг энэ үеэр хэлэлцжээ.
Түүнчлэн энэ үеэр эмнэлгийн байгууллагын ажиллагсдын хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл болон давхар даатгалын анхны үндэсний компани байгуулах болсноо мэдэгдсэн байна.
Мөн оролцогсод банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг валютын, зээлийн, санхүүгийн гэж төрөлжүүлэх асуудлаар санал бодлоо солилцжээ.
Б.Заяа