Өндөр технологи өргөн боломж нээсээр байгаа хамгийн сүүлийн жишээ гэвэл Олон улсын сансрын станц 3D хэвлэгчтэй болсон явдал. Энэ хэвлэгчийн ачаар зөвхөн хиймэл дагуул хэвлээд зогсохгүй. Олон улсын сансрын станцын эвдэрч, гэмтсэн хэсгүүдийг шууд тэндээ хэвлэдэг болж байгаа юм. Энэ нь маш их зардал хэмнэнэ гэсэн үг.
Тэгвэл eMarketer судалгааны байгууллагын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 2015 он гэхэд дэлхийн интернет хэрэглэгчийн тоо 2.89 тэрбумд хүрнэ. 2015 оныг энэ онтой харьцуулахад хэрэглэгчийн тоо 6.2 хувиар нэмэгдэж, таван хүн тутмын хоёр нь интернетэд холбогдоно гэсэн үг.
Хамгийн хачирхалтай нь Британийн гудамжаар хүний ялгадсаар ажилладаг автобус явж эхэллээ. 40 хүний суудалтай “Био Автобус” бохирдсон ус /муу усны сувгаас авсан/, хүнсний хаягдал зэргээс гарган авсан биометан буюу био хийгээр ажилладаг юм байна.
Мөн Японы алдарт Тоёота компани ус төрөгчөөр ажилладаг Мираэй машинаа ирэх сарын 15-наас 57 мянган ам.доллараар худалдаанд гаргахаа мэдэгдлээ.
Энэ мэт технологийн салбарын бүх л мэдээг Үндэсний портал GoGo.mn сайт та бүхэнд тогтмол хүргэдэг. Та “Firefox ягаан өнгөтэй болно”, “Холбооны мөрдөх товчоо баахан хуурамч сайт хааж чулуу хөөсөн байжээ”, “Тун удахгүй та “бараг л” автомат үдээстэй гутал худалдан авч болох нь” зэрэг сонирхолтой мэдээллийг Технологи булангаас уншаарай