Монголын Залуучуудын Холбоо, “Залуу удирдагч сан” хамтран Монгол Улсын нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, оны шилдэг залуу, төр нийгмийн зүтгэлтэн, улс төрч, эдийн засагч бизнесмэн шалгаруулах зорилгоор 1992 оноос “Next Stop” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Өдгөө тус наадмаас 28 залуу удирдагч төрөн гарснаас дурдвал Монгол Улсын Ерөнхийлөгч 2, УИХ-ын гишүүн 18, Ерөнхий сайд 6, Сайд 14, Монголбанкны Ерөхийлөгч 2, бизнесийн салбарын томоохон төлөөллүүд төржээ.
Монголын нийгэм улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу” тодруулах ёслол 2012 онд 20 жилийн ойгоо “Сүү өргөж амьдаръя” уриан дор архигүй тэмдэглэсэн.
2013 оны “Next Stop” харшийн наадамд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнтэй, нийгэмд оруулсан хувь нэмрээрээ манлайлсан байгууллага, нийгэм улс төрийн залуу шилдэг удирдагчдыг нэр дэвшүүлсэн. Дуучин Д.Болд найруулан Камертон хамтлаг зохион байгуулж, Монголын сор болсон уран бүтээлчид оролцсон нь жилийн хамгийн том харшийн наадам гэдгийг илтгэсэн юм.
МЗХ энэ жилийн “Next Stop” наадамд хамгийн олон шилдэг залуусыг нэгэн дээвэр дор цуглуулан, 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, төрийн болон төрийн бус, аж ахуй нэгж байгууллага, бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл шилдэг залуучуудыг оролцуулах юм байна.
Наадам ирэх сарын 18-нд “Crocus” event hall -д 18.00 цагаас болох бөгөөд энэ үдэш оны нийгэм, улс төр болон эдийн засаг, бизнесийн “Оны залуу” тодрох юм.