Бид эхний даваагаа давлаа.
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд хоёр хоногийн өмнө томилогдсон юм. Харин одоо сайд нарыг томилох амаргүй даваа хүлээж байна. Учир нь Ч.Сайханбилэг сайд гүйцэтгэх засаглалын тэргүүн ч түүнд кабинетээ дангаараа бүрдүүлэх эрх үгүй. УИХ-д суудалтай ИЗНН, “Шударга ёс” эвслийг бүлэг болон АН-ын айлгадаг олон фракц гээд түүүнд шахалт дарамт олон.
Ямартаа ч хоёр долоо хоногийн турш саатсан засгийн газрын хуралдаан өчигдөр боллоо. УИХ дахь АН-ынхан Ерөнхий сайдаа дэмжихдээ овоо доо гэмээр байсан. Шинэ сайд нарыг томилоход ч мөн нэгэн зэрэг гараа өргөөд явчихвал Засгийн газрын гишүүд төд удалгүй тодорно. Одоогоор хэний оронд хэнийг дэвшүүлэх талаарх таамаг хөвөрч эхлээгүй байна.
Тун удахгүй Төрийн ордонд Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хөрөг зургийг байршуулна. Үе Үеийн Ерөнхий сайд нарын зургийг дарааллын дагуу хүндэтгэлтэй байршуулдаг. Шинэ Ерөнхий сайд төрийн тамгаа гардсантай холбогдуулан бид та бүхэнд Монгол Улсад төр барьсан үе үеийн Ерөнхий сайд нарын товч мэдээллийг хүргэлээ.
Ардчилсан хүчний холбоо өмнөх Ерөнхий сайд нарыг урин, лекц уншуулж байгаа юм. Тэдний хамгийн эхний зочноор Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн уригдан, хөгжлийн гарцын талаар хоёр цагийн сонирхолтой яриа өрнүүлэв.
Лекцийнхээ эхэнд тэрэр “Миний ярих гэж байгаа зүйлс та нарын байнга ярьж, сонсож байдгаас өөр шүү” гэсэн нь үнэн үг байлаа.
Манай сэтгүүлч Б.Одгарав БНСУ-ын нийслэл Сөүл хотод томилолтоор яваад ирсэн. Тэрээр өмнө нь арлын Чэжү хотод ажиллаж амьдардаг Монгол морьтон залуусыг та бүхэнтэй уулзуулсан бол энэ удаад Анам эмнэлгийн Зүрх судасны төвийн эмч, докторант оюутан Ц.Саруултай ярилцсан юм. Та бүхэн түүний ярилцлагыг GoGo Café булангаас бүрэн эхээр нь уншаарай.
Мөн уншигчдын Ц.Саруул эмчид хаягласан олон олон асуултад хариулт авсныг “Ц.Саруул: Гөрөөсний цус уухад зүрхний өвчин эдгэрнэ гэдэг худлаа” нийтлэлээс уншаарай.
Элэгний хатуурал болон элэгний хорт хавдар манай улсад маш их газар авсан. Иймд сэтгүүлч Э.Энхмаа “Элгээ хайрлах тактик”-ийг GoGo.mn-ийн уншигчидтай хуваалцсан юм.
Өнгөрч буй энэ долоо хоногийн шуугиан дагуулсан мэдээний нэг нь Их хэмжээний урамшуулал авсан татварын албаны дарга нараар мөнгийг нь буцаан төлүүлэхээр болсон явдал байв. УИХ-ын дарга З.Энхболд татварын ерөнхий газрын дарга нарт их хэмжээний мөнгөн урамшуулал олгосныг цуцалж, олгосон мөнгийг улсад буцаан төлүүлэх болсон талаар твиттер хуудсандаа мэдээлсэн.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар олон удаа, тал талаас нь мэдээлснээр “Улайрсан татварынхан”-ыг “уургалж” чадлаа.