Эзэн богд Чингис хааны мэндэлсний 852 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Гуравдахь жилдээ зохион байгуулагдаж буй "Монгол бахархалын өдөр"-т зориулсан энэхүү барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, Ц.Лхагвасүрэн нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөх зодоглосон юм.
Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж, Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат нар үлдэж, Улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.