Италийн Ром хотноо болсон Олон улсын туялзуур сэлэмний холбооны конгрессийн үеэр Монголын туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгч Л.Ганпүрэв ОУТСХ-ны Ерөнхийлөгч Алишер Усманов, дэд Ерөнхийлөгч Ван Вей, Ерөнхий нарийн бичгийн дарга Фредерик Петрушка нартай уулзаж санал солилцлоо.
Мөн БНСУ, БНХАУ, Япон, Их Британи, Узбекстан улсын холбооны төлөөлөгчидтэй албан уулзалт хийв.
Хурлын үеэр 2015 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг есдүгээр сарын 7-12-нд зохион байгуулахаар баталсан байна.
Азийн туялзуур сэлэмний холбооны 2015 оны Ерөнхий Ассемблейг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Тус хурал 2015 оны есдүгээр сарын 7-нд болох бөгөөд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны төлөөлөгч болон ОУТСХ-ны Ерөнхийлөгч Алишер Усманов хүрэлцэн ирнэ.