Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Онходын Жамъян гүнгийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно.
“Хэл бичгийн Их мэргэдийн баяр”-ын хүрээнд Онходын Жамъян гүнгийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр 13.00 цагт Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд зохион байгуулах гэж байна.
Тус хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Хэл зохиолын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монголын Үндэсний Номын Сан, Монгол Судлалыг Дэмжих Сан зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулна.
Хурлын үеэр “Жамъян гүн ба дэлхийд данстай өв соёл” гэсэн үзэсгэлэн гарах юм. Мөн БШУЯ болон ССАЖ-ын яамнаас мэндчилгээ дэвшүүлэх юм.
О.Жамъян гүн Сангийн яамны сайд, Ардыг Гэгээрүүлэх яамны сайд, манай Шинжлэх Ухааны Академийн эх үүсвэр болсон Судар бичгийн хүрээлэнгийн дарга зэрэг төр, нийгмийн өндөр алба хашиж явсан.
Ингэхдээ Монгол Улсад номын сан, музей, архивын хэргийг үүсгэн байгуулж, бичиг үсэгт ард олныг тайлах үйл хэргийг манлайлж, Монгол Улсад Европ ёсны шинжлэх ухааныг хөгжүүлж, гэгээрэл, боловсролыг өргөтгөхөд онцгой хувь нэмэр оруулжээ.
Иймд эрдэмтэд түүний хойч үедээ үлдээсэн түүх, соёлын үнэт өв, туурга тусгаар Монгол Улсын түүхийн зангилаа асуудлаархи судалгааны үр дүнгээ өнөөдөр танилцуулна. Мөн санал солилцох, шинэ баримт, эх хэрэглэгдэхүүнийг судалгааны эргэлтэд оруулах замаар шинжлэх ухааны шинэ мэдлэгээр Жамъян судлал, ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, соёлын судалгааг баяжуулахыг зорьжээ.