ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэлтэй монголын язгуур урлагийн дээжис, орчин үе болон сонгодог урлагийн шилдэг төлөөлөл оролцсон On’n Off продакшны 20 жилийн ойн тоглолт 2014 оны 11 сарын 29-ний бямба гаригийн 17 цагт СТӨ-нд болох гэж байна.
Ойн тоглолтонд Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, УГЗ Б.Шарав, Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармони, УДБЭЧ-ын бүжигчид, Монгол Улсын Морин хуурын чуулга, БЦДБЧ-ын найрал дуучид, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим оролцоно. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, УГЗ Б.Шарав нарын хувьд энэхүү тоглолтонд тоглоочоор оролцоно гэсэн мэдээлэл байна. Энэхүү аугаа хоёр эрхэм нэгэн тайзнаа хоёул тоглоочоор тоглох нь түүхэнд тодоор бичигдэн үлдэх биз ээ.
Мөн тоглолтонд “Харанга”, “Инээмсэглэл”, “Камертон” хамтлагууд, МУУГЗ Б.Батчулуун, МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ Ө.Уянга, МУУГЗ хийлч Ч.Чинбат, МУАЖ морин хуурч Ч.Батсайхан, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, хийлч Ч.Дэлгэрцэцэг, Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин СТА С.Наран зэрэг уран бүтээлчид оролцоно. Хэн нь хэнтэйгээ тайзнаа гарахыг ёстой Л.Балхжавын хэлдгээр “хэн ч таашгүй”. Бүгд аль хэдийнэ Ерөнхий найруулагч С.Ононбатын тархи толгойд бүрэлдэн биежээд байгаа нь гарцаагүй.
Ерөнхий зохион байгуулагч On’n Off-оос авсан мэдээллээр 20 жилийн ойн тоглолт симфони оркестортой амьд тоглогдоно. Тоглолт яг цагтаа эхэлнэ. Нэг ч минут үзэгчээ хүлээхгүй гэнэ. Тоглолтонд 400 гаруй уран бүтээлч оролцож байгаа, мөн үүний дараа залгуулаад ойн хүндэтгэлийн арга хэмжээ болох тул нэг минут ч хүлээх аргагүй гэлээ.
Үзэгчдийг гар утсаа унтрааж орохыг зохион байгуулагчид хичээнгүйлэн хүсч байгаагаа уламжиллаа. Учир нь симфони оркестрын 70 хүн бүгд микрофонтой байх тул утасны богино долгион тоглолтонд саад болох өндөр магадлалтай гэнэ.
“Оршин буй цаг үеийнхээ урлагийн түүхийг тамгалан бичилцэж, энэ дэлхийд Монголоо урлагаараа таниулж, сануулж, агшааж, огшоосон” сайхан тоглолт болно гэж олон хүн найдаж байгаа аж. Түүнчлэн болох буй за.