-“НОМ” хөтөлбөрийг дунд ангиудад хэрэгжүүлж эхэллээ-
БШУЯ өсвөр үеийнхэн, залуучуудын дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
2013-2014 оны хичээлийн жилд Монгол Улсын бүх аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын 210 сургуулийн 5000 гаруй бага ангийн багш, захирал, сургалтын менежер, Боловсрол, соёлын газар, Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, бага ангийн багш нарт “Ангийн номын сан ашиглан, бага ангийн сурагчдад бүтээлчээр унших, бичих, сэтгэн бодох арга зүйг эзэмшүүлэх нь” сургалтыг явуулжээ.
Ингэснээр хүүхэд бүрийг номоор дамжуулан хөгжүүлэх сургалтын арга зүйг эзэмшүүлсэн байна. Сургалтын зэрэгцээ 210 сургуулийн 1-5 дугаар ангийн бүх бүлгийг 50-130 ном бүхий ангийн номын сантай болгожээ.
Харин 2014-2015 оны хичээлийн жилд БШУЯ-аас
- Нийслэлийн ЕБС-иудын 6-9 дүгээр ангийн монгол хэл, уран зохиолын 652 багшид “Ангийн номын сан ашиглан, сурагчдын бүтээлчээр унших, бичих, сэтгэн бодох чадварыг дэмжих арга зүй” сургалт,
- 6-9 ангийн 912 сурагчдад ангийн номын сан түшиглэн үе тэнгийнхнээ ном унших сонирхолтой болгох,
- ном тойрсон ажлуудыг бие даан санаачлан зохион байгуулах “Ном дотор зам бий” номын клубын сурагчдын сургалт болж байна.
Эдгээр сургалтуудын зэрэгцээ 6-9 дүгээр ангийн сурагчдын судалж буй хичээлийн сэдэв, агуулга, тэдний нас, сэтгэхүйн онцлогийг харгалзан худалдан авах ажиллагааны дагуу тендэр зарлан шалгаруулсан 70 нэр төрлийн 74 450 номыг Нийслэлийн 6-9 дүгээр ангийн бүх бүлэгт 100-115 ном бүхий ангийн номын сантай байхаар хуваарилжээ. Сургууль бүр ангийн номын сангаа хэдийнэ хүлээн авсан.
Энэ бүгдэд улсын төсвөөс нэг тэрбум төгрөг зарцуулсан байна.