-Ном бол ертөнцийг харах цонх юм-
Ширээний дараагийн номоо хараахан сонгоогүй танд болон номын хорхойтнууддаа зориулж Интерном дэлгүүрийн өнгөрөгч долоо хоногийн /арваннэгдүгээр сарын 17-23/ борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг танилцуулж байна.
1. Ой тогтоолтын нууц - Тони Бузан
Тони Бузаны бүтээл Ой тогтоолтын нууц ном оржээ. "Ой тогтоолтын нууц" номыг судалснаар оюутан, сурагчид шалгалтандаа бэлдэх болон ой тогтоолтын тэмцээн уралдаанд бэлдэх шинэлэг арга техник эзэмшинэ. Энэ ном нь цаг ямагт оюун ухаанаа хөгжүүлэх талаар эрэл хайгуул хийдэг хүмүүст ус агаар мэт хэрэгтэй бүтээл аж.
2. “Өөдөө тэмүүл” - Шэйрил Сандберг
Жагсаалтын хоёрдугаарт Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” ном борлуулалтаараа тэргүүлжээ. Энэхүү ном нь 2013 онд АНУ-д хэвлэгдсэн даруйдаа ихээхэн шуугиан тарьж, Нью-Йорк Таймсын Бестселлер жагсаалтыг 12 долоо хоног тэргүүлж, улмаар “Оны бизнесийн шилдэг ном”-оор нэрлэгдэн, одоогийн байдлаар 30 гаруй орны хэлээр хэвлэгдээд байна.
3. Англи-Монгол толь бичиг /Oxford Monsudar/
Харин гуравдугаарт 90000 гаруй үг хэллэг, 135 мянга гаруй орчуулга багтсан, дотроо англи хэлний хэлц, ярианы болон бичгийн хэллэгийг давхар хамарсан Oxford Monsudar Англи-Монгол толь бичиг оржээ.
4. Путин (Хүмүүс түүх бүтээдэг) - Л.Млечин
Леонид Млечиний бичсэн "Путин" хэмээх энэ ном 2012 онд Путиныг Оросын төрийн тэргүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон тэр үеэр дуусч байгаа. Путин Ерөнхий сайд байхдаа Оросын Ерөнхийлөгчийн алба хаших хугацаа дөрвөн жил байсныг Төрийн Думаар шинэчилсэн хууль батлуулж зургаа болгон өөрчилж чадсан. Ингэхээр тэрээр 2024 он хүртэл энэ аварга гүрнийг толгойлох бүрэн магадлалтай. 1999 оноос тооцвол Оросын түүхэнд ийм удаан (25 жил) төр барьсан ямар ч царь, эзэн хаан, намын ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч байхгүй болохыг энэхүү номонд дурдсан байгаа.
5. 6 настай хүүхдийн баруун тархийг хөгжүүлье (Баруун, зүүн тархийг хөгжүүлэх)
Хүний оюун ухаан 0-6 насандаа хамгийн их, хурдан хөгжих чадвартай байдаг бөгөөд тухайн нас насандаа оюуны хөгжлийн түвшин адилгүй байдаг. Тиймээс шинжлэх ухааны үндсэнд тулгаарлан тархины хөгжлийн үе, онцлогт тохируулан уг номыг зохиосон болно. Энэ ном нь хүүхдийн аливаа юмс, үзэгдлийг анхааран жишин харьцуулах, ялгах, адилтгах, учир зүйг нь олох, орон зайн мэдрэмж, баримжаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс хэл зүй, үгсийн сангийн мэдлэг нэмэгдэх, харьцуулан жиших, орон зайн мэдрэмж, дүрслэн бодох, бүтээлч чадвар, аливаа зүйлд анхааралтай хандах дадлыг суулгана.
6. Луун шивээст охин, I боть - С.Ларсон
Хүн амины учир битүүлэг хэрэг, гэр бүлийн сүйрэл, хайрын түүх, санхүүгийн нарийн асуудлуудыг нэг дор, цогцоор нь үнэмшилтэй харуулж чадсан гайхамшигтай бүтээл бол Стиг Ларсоны “Луун шивээст охин” юм. Шведийн нэгэн баян гэр бүлээс гаралтай Харриет Вангер гэгч дөчин жилийн өмнө ор сураггүй алга болжээ. Энэ хугацаанд нас дээр гарсан авга ах нь эл хэргийн үнэнийг мэдэхийг хүснэ. Тэр хилс хэрэгт гүтгэгдсэн чадварлаг сэтгүүлч Бломквистийг хөлсөлдөг. Харин түүнд нь Лизбет Саландер гэгч ер бусын, нууцлаг охин тусална. Ингээд тэд хамтдаа хээл хахууль, шударга бус байдал бугшсан ертөнцөд хөл тавина. Энэ ном нь хээл хахуулийн сүлжээ, хуулийн цоорхой, гэр бүлийн тэмцлийг нэгтгэн харуулсан гайхалтай бүтээл болжээ.
7. Сорхугтани - Б.Сарантуяа
Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ.
8. Ургамлын өвчин хортон шавжтай тэмцэх аргууд - Д.Равдан
Энэ номонд шавжинд идэгдсэн ургамлын гадаад шинж тэмдэг, ургамлын өвчин, хортон шавжаас урьдчилан сэргийлэх арга, ургамлын өвчин үүсгэгчтэй тэмцэх арга, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнд элбэг тохиолддог хортон, түүнтэй тэмцэх арга, өвчин, хортонд нэрвэгдсэн мод, сөөгөнд хийх арчилгаа болон Хортон шавьж үргээгч Marigold цэцгийн тухай, сонин ашиглаж зэрлэгээсээ салах аргын талаар бичсэн байна.
9. Зөгийн үүр бусниулсан охин, III боть - С.Ларсон
Лизбет Саландер амь насыг нь хөнөөх гэсэн балмад эр болон амьдралыг нь нураан сүйдэлсэн төрийн институцээс өс хонзонгоо авна. Шударга бус тогтолцооноос болж айхтар хохирсон тэрээр хэнд ч итгэж болохгүйг яс махандаа шингэтэл ухаарсан боловч энэ удаад ганцаараа тэмцэж хүчрэхгүй байв. Мөр, толгойдоо буудуулж хүнд гэмтсэнээс болж эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх зуур түүний хамгийн заналт дайсан хажуу өрөөнд нь хэвтэнэ. Амьд гарах аваас хүн амины хэрэгт буруутгагдах аюул тосож байлаа.
10. Дори Идэр дүүдээ - Б.Батбаяр
Нэрт нийтлэлч Б.Баабар 1992 онд өсвөр насны охид, хөвгүүдийн оюуны боловсролд зориулж “Дори Идэр дүүдээ хандах нь” хэмээх энэ номоо бичсэн ба өнгөрсөн хугацаанд гурван ч удаа шинэчлэгдэн хэвлэгдэж, 30000 гаруй хувь борлогдсон хэдий ч суут хүмүүсийн хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, шинжлэх ухааны дэвшилтэт ололт, соёл, утга зохиол, урлаг, уран зургийн гайхамшгуудын тухай багцлан эмхэтгэсэн танин мэдэхүйн онц сонирхолтой ном юм. Номын "Боловсролтой залуу хүнд зөвлөх номын жагсаалт"-д уран зохиолын бус 60 орчим, уран зохиолын 100 орчим зохиолын нэр багтсан ба үүнээс 70 орчим нь монгол хэлээр орчуулагдан хэвлэгдсэн байна.
Жагсаалтын эхний арван номыг сурах бичгүүдийг хасч оруулдаг болно.