ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2018 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэнэ. Энэ талаар тэрбээр ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Үндсэн хуулийн дагуу тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжтой ч энэ нь дахин нэр дэвшинэ гэсэн үг биш гэжээ. Учир нь Путин тухайн үеийн нөхцөл байдлаас хамааран шийдвэрээ гаргана гэв.
Түүнчлэн үүрд ОХУ-ы Ерөнхийлөгч хэвээр байх уу гэсэн асуултад, "Үгүй, энэ нь улс оронд муугаар нөлөөлнө. Надад албан тушаалтай зууралдах хүсэл байхгүй" гэжээ.
Эргэн сануулахад Путин 2000-2008 оныг хүртэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашсан. Үүний дараа тус улсын Ерөнхий сайдаар ажилласан юм. Тэрээр 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөн ялалт байгуулсан юм.
Эх сурвалж: ИТАР-ТАСС