Швейцарын эрдэмтэд нэгэн сонирхолтой эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж үүндээ банкны ажилтнуудыг хамруулжээ. Банкирууд эдийн засгийн ашиг олохын тулд худлаа ярихад ч бэлэн байдаг гэнэ.
Цюрихийн их сургуулийн эрдэмтэд 200 банкны ажилтныг оролцуулан тоглоомонд оролцуулж “банкны салбарын ёс суртахуун шудрага ёсны хэм хэмжээг эвдэж” байгааг нотлохыг оролдсон аж. Судалгааныхаа үр дүнг “Nature” сэтгүүлд нийтэлсэн байна.
Арилжааны үйл ажиллагааг хууль зөрчин гүйцэтгэх, татвар төлөхөөс зайлсхийх, зээл болон хадгаламжийн хүү, валютын ханшин дээр тоглох гэх мэтийн хэргүүдээс үүдэн банкны салбарт итгэх итгэл буурсан нь нууц биш. Тиймээс л тус салбарынхны сэтгэл зүйн байдлыг эрдэмтэд судлахыг урьтал болгожээ.
Тоглоомын дүрэм ёсоор банкны ажилтнууд зоосыг 10 удаа дээш шидэж үр дүнг нь бусдаас нуух ёстой. Харин дүнгээ үнэн зөв хэлсэн эсэхийг хариултаар шалгаж үзнэ. Зоос сүлдтэй тал уу эсвэл эсрэг тал уу гэдгээс хамааран тэд 20 ам.долларын шагнал авах ёстой байв. Эрдэмтдийн үзсэнээр, шалгаруулалтанд оролцсон хүмүүсийн 26 хувь нь хуурамч дүнг танилцуулсан аж.
“Хяналтын нөхцөлд банкирууд шудрага байсан. Харин банкны ажилтан гэдэг үүрэг тэргүүн эгнээнд гарч ирмэгц тэд энэ байдлаа алдаж эхэлсэн” хэмээн туршилтын ажлыг зохион байгуулагчдын нэг Мишель Марегаль мэдэгдсэн байна.
Банкируудын шудрага байдал, ёс суртахууныг дээшлүүлэхэд зориулж хэд хэдэн арга хэмжээ авах ёстойг Швейцарын эрдэмтэд онцолж байгаа юм. Жишээ нь эмч нар Гиппократын тангараг өргөдөг шиг тангараг өргөх ёстой гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: “Вести” сайт