Ардчилсан намын бүлгийн хуралдааны талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрээр “Ерөнхий сайд шинээр томилогдсонтой холбогдуулж Засгийн газрын бодлого, чиглэл цаашид юунд анхаарал хандуулан ажиллах вэ гэдгээ санал солилцсон.
Ерөнхий сайд намуудад хамтарч ажиллах албан бичиг хүргүүлснийг та бүхэн мэдэж байгаа. Бүлгийн гишүүд, Удирдах зөвлөл үүнийг дэмжиж байгаа. Намуудын хувьд энэ долоо хоногт хариугаа өгөх байх. Товчхондоо намууд хүргүүлсэн албан бичгийн гол агуулга нь улс орон нийгэм эдийн засгийн хүрээнд хуримтлагдаад байгаа асуудалд хамтарч ажиллая гэсэн” гэдгийг мэдээллийн эхэнд онцоллоо.
Ерөнхий сайдтай эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор бүлгийн гишүүд мэдээлэл авч ярилцсан юм. Засгийн газар дотооддоо дахин нягталж тулгамдсан асуудлыг нэгтгээд ирэх долоо хоногт дахин бүлгээр ярилцана гэдгийг Д.Эрдэнэбат дарга нэмж хэлсэн юм.
-МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг дэмжихгүй, Засгийн газарт хамтрахгүй гэдгээ өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн?
-МАН-ын зүгээс Засгийн газарт хамтарч ажиллахгүй гэж хэлснийг сонсоогүй. Бид хамтарч ажиллая гээд байгаа шийдэл нь намын явцуу эрх ашгийг хойшоо тавъя. Монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавих үүднээс энэ саналыг хүргүүлсэн. Бид одооны зарчмаар олонхоо
бүрдүүлээд Засгийн газраа байгуулаад явж болно. Засгийн газарт орохгүй гэдгээс илүүтэй үүрэх ачаагаа өөрсдөө үүр гэсэн яриаг сонссон. МАН энэхүү саналыг эрүүлээр хүлээн аваад хамтраад ажиллах боломжтой.
-Засгийн газрын бүтэц хэрхэн өөрчлөгдөх вэ. Хумих уу эсвэл дахиад тэлэх үү?
-Хэчнээн яамтай ямар бүтэцтэй байх вэ гэдэг талаар одоо ярихад эрт байна. Бүлэг дээр ч энэ асуудлыг яриагүй.
-МАН Засгийн газарт хамтарч ажиллахгүй, орохгүй гэвэл яах вэ?
-Улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг шийдэхэд дахиад хүндрэл үүснэ. Ийм учраас олонх, цөөнх гэсэн асуудлаа хойш тавих хэрэгтэй гэдэг үүднээс хамтрах гээд байгаа юм. Сүүлийн хоёр жил хангалттай үүнийг мэдэрлээ шүү дээ. Хамгийн гол нь энэ бүх гацаа хүлээлт дунд ард иргэдийн амьдрал, эдийн засаг туйлдаад байна. Тэрнээс бид цааш явж чадахгүй, хийж чадахгүй болчихсондоо хамтарч ажиллая гээд байгаа юм биш.