Ийм асуултыг ИТАР-Тасс-ын сэтгүүлчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд тавьжээ. Хэсэг хугацаанд бодлогоширч байсан тэрээр “Тийм, гэхдээ байнга биш” хэмээн хариулав. Харин дараа нь найз нөхөд, охидуудынхаа тухай ярьж ихэд итгэлтэйгээр “Ганцаардах сэтгэл надад байхгүй” хэмээн ярьсан байна. Тэрээр ийм илэн далангүй ярилцлагыг анх удаа удаан хугацааны дараа өгсөн гэдгийг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ихэд олзуурхаж байгаа юм.
Тэрээр найзуудынхаа тухай ч мөн л дэлгэрэнгүй ярьсан бөгөөд “Тэд жирийн л нэг хүмүүс. Голдуу хууль сахиулах байгууллага, Дотоодыг хамгаалах яам, прокурор, өмгөөлөл, засаг захиргааны салбарт ажилладаг. Өдөр бүр уулзаж оргилуун дарс эсвэл архи ууж чалчдаг гэсэн үг биш” хэмээжээ.
В.Путин цайг илүүд үздэг нэгэн. Хэдийгээр тэрээр Ерөнхийлөгч ч гэлээ өөрт нь эсэргүүцэл үзүүлэх хүмүүс бас байдаг бөгөөд тэднийгээ В.Путин ихэд үнэлдэг аж. Харин ярилцлагын үеэр тэдний нэрийг дурдахаас татгалзав.
ОХУ-ын Ерөнхийлөгч анх удаа охидуудынхаа тухай ярьсан бөгөөд “Сард нэг л удаа харж чаддаг, тэгээд хугацааг тохируулна гэж асуудал бий”. Мария, Екатерина нар Орост байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрээр “Мэдээж хэрэг. Москвад амьдарч байгаа. Гэртээ уулздаг” хэмээжээ.
Барууны орнуудтай сөргөлдөж байгаа талаар асуухад тэрээр ихэд сэтгэл нь хөдөлж “Бид хэнтэй ч үзэлцэж өрсөлдөх гээгүй. Тэгэх шаардлага ч байхгүй. Өөрсдийн ажлаа тайван л хийвэл болоо” гэж ярьсан байна. Гэхдээ барууны орнуудтай харилцаа муудсан гол шалтгаан нь Крым биш гэнэ. “Украин эсвэл Крымын байр сууринаас болоод ингэж байгаа гэж бодож байна уу. Үгүй. Хэрэв ийм асуудал байгаагүй бол өөр нэг шалтгаан гаргаад л ирэх байсан. Байнга л тийм байсан шүү дээ” хэмээн В.Путин итгэлтэй хариулав.
Гэхдээ үүнээс болж байдлыг улам хүндрүүлэхийг Кремль эрмэлзэхгүй гэдгийг ч тэрээр онцлов. “Бусад улс орнуудын түүхэнд улсаа хаах гэсэн оролдлого нэг бус удаа хийгдсэн. Гэхдээ үүнийх нь төлөөс дэндүү үнэтэй. Эцэстээ задран унасан байдаг. Бид яагаад ч тийм замаар явахгүй. Хэн ч бидний эргэн тойронд хана босгохгүй. Энэ бол боломжгүй зүйл” гэж В.Путин үзэж байна.
Тэрээр сэтгүүлчдийг бага зэрэг зэмлээд амжлаа. “Та нар болон та нарын мэргэжил нөхөд хэн нэгийг их амархан буруутгадаг шүү дээ. Гэхдээ өөрсдийгөө нэг хараад үзээч. Та нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдэн сая хүнд хэрхэн нөлөөлж байгаа билээ, төв телевизээр ямар хөтөлбөр явж байгаа билээ?” Кремлийн зүгээс редакцийн бодлогод оролцдоггүй болохыг ч тэрээр онцлов.
Ярицлагын төгсгөлд Ерөнхийлөгчийн суудалдаа үлдэх үү гэсэн асуултыг сэтгүүлчид тавилаа. В.Путин 2018 оны кампанит ажилд оролцох магадлалыг үгүйсгэсэнгүй.
Эх сурвалж: “Лента” сайт