"Шударга ёс эвсэл"-ийн бүлэгт өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Засгийн газрыг хамтран байгуулах тухай" албан бичиг илгээжээ. Бүлгийн хувьд энэхүү асуудалд тусдаа хэлэлцэх юм байна.
Тодруулбал МАХН, МҮАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр тусдаа хуралдаж хамтрах эсэхээ шийдээд маргааш дахин бүлгийн хэмжээнд авч хэлэлцэх юм байна. “Шударга ёс” эвсэл бүлгийн дарга Н.Батцэрэгээс энэ талаар тодрууллаа.
-Шударга ёс эвсэл бүлэгтэй хийсэн гэрээ дуусгавар болж байгаа юу. Эсвэл хүчин төгөлдөр хэвээр байгаа юм уу?
-2012 оны сонгуулийн дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулахад “Шударга ёс” эвсэл Ардчилсан намын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тэгэхээр энэ гэрээ цаашаа үргэлжлээд гэрээний хүрээнд юм уу, гэрээ дуусгавар болж шинэ нөхцөлд хамтрах уу гэдэг чухал асуудал. Тиймээс Ардчилсан намын удирдлагууд, бүлгийн удирдлагуудтай яриа хэлэлцээрт орно. Тэрний дараа Засгийн газрын аль бүтцэд хэнийг томилж ажиллуулах вэ гэдгийг ярина.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгыг МАН хүлээн авч хамтарсан Засаг байгуулбал яах бол?
-Хэрвээ МАН орохгүй гэж шийдвэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бидний хоорондын хамтын ажиллагааны гэрээнд зарим талаараа нэмэлт оруулж болно. Ерөнхийдөө гэрээ цаашаа үргэлжлээд явна. Хэрвээ МАН орно гэж шийдвэл хоёр талын байгуулсан гэрээ дуусгавар болно. Гэрээ дуусгавар болно гэдэг нь улс төрийн шинэ нөхцөл байдал үүснэ. Засгийн газарт ямар нөхцөлтэй орох вэ, шинэ гэрээг гурван тал, дөрвөн талт байх уу, зөвхөн АН-тай байгуулах уу гэдгийг одоо хариулах боломжгүй байна.
-Өмнөх Засгийн газрын үед таныг Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлж байсан. Одоо шинэ Ерөнхий сайд Засгаа бүрдүүлэх гэж байна. Шинэ Засаг дан дээлтэй байхыг Ерөнхийлөгч шаардаж байгаа. Тэгэхээр өмнө бүрэлдэхүүн хэвээрээ ороод ирвэл та гишүүнээсээ татгалзаад сайд болох уу?
-Намайг дахиж өргөн барих уу үгүй юу гэдэг нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Засагт хамтрах эвслийн удирдах зөвлөл, бүлгийн гишүүд энэ талаар санал солилцох байх. Одоо нөхцөл тодорхойгүй байхад би юу хэлэхэв. Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд яаж харж байгаагаас шалтгаална.