Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу иргэдийн оролцоотойгоор боловсруулсан нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хуулийн дагуу Нийслэлийн ИТХ-д өргөн барьсан.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар 2015 оны нийслэлийн төсвийг өнөөдөр хэлэлцэх юм.
Үүний дараа нийслэлийн ирэх оны төсвийн төслийг НИТХ-ын арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн ээлжит чуулганы хуралдаанаар нэгдүгээр хэлэлцүүлэг, арванхоёдугаар сарын 04-ний хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөж байна.
Мөн дээрх хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсвийн төсөлтэй хамтатган нийслэлийн 2014 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, Өмчийн концессын зүйлийн жагсаалт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэх юм байна.