Байгаль орчны төрийн бус байгууллагуудын үндэсний IV чуулган өнөөдөр Blue sky цамхагт болж байна. Чуулганд БОНХ-ийн Сайд С.Оюун оролцож үг хэллээ. Тэрбээр БОНХЯ байгаль орчны төрийн бус байгууллагуудтай төр, иргэний нийгмийн түншлэлийн хүрээнд амжилттай хамтран ажиллаж байгааг тодорхой жишээн дээр дурьдаад төрийн ачааг хөнгөлөх, төрийн зарим эрх мэдлийг иргэний нийгэм рүү шилжүүлэхэд ТББ-ууд төлөвшсөн, илүү чадавхжсан байхыг чухлыг онцоллоо.
БОНХЯ зөвхөн 2014 онд Байгаль орчны 45 ТББ-тай 400 гаруй сая төгрөгийн төсөл, арга хэмжээг хамтарч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Монголын ой судлалын нийгэмлэгтэй “Хэнтий, Дорнод аймгийн ойн сангийн тооллого” хийсэн, Монголын гидрогеологичдын холбоо болон Монголын усны форум ус хэлц ТББ-уудтай “ Хануй гол, Дэлгэрмөрөн, Онги голын менежментийн төлөвлөгөө” боловсруулсан бол ашигт ургамлын сан ТББ-тай “Богдхан уулын дархан цаазат газрын экосистемийн төлөв байдлын судалгаа” явуулж, Монголын шувуу судлалын нийгэмлэгтэй “Монголика 2013 үзэсгэлэн” зохион байгуулжээ.
Түүнчлэн Коконет БХОН сүлжээ ТББ-тай “Богдхан уулын ДЦГ-ын хязгааралтын бүс төсөл”, Талын түүчээ ТББ-тай “Модны хулгайтай тэмцэх” төслийг амжилттай хэрэгжүүлжээ.
2014 онд БОНХЯ-наас МБОИЗ-ийн вэб хуудасыг тогтвортой ажиллуулах, гишүүн ТББ-уудыг ёс зүйн кодод нэгтгэх, зарим аймаг, сумдын ойн санд тархсан хөнөөлт шавьжтай тэмцэх, ойн цэвэрлэгээ, нөхөн сэргээлт, хууль бус мод бэлтгэх ажилд хөндлөнгийн хяналтын ажлын хэсгүүд ажилуулах, “Экологи” сонин гаргах, салбар зөвлөл, гишүүн ТББ-уудад хүрч үйлчэх үйлчилгээг хүртээмжтэй болгоход чиглэгдсэн 41.2 сая төгрөгийн төслийн дэмжлэгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөлд өгч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна.
БОНХЯ-наас ТББ-уудыг чадавхжуулах чиглэлээр МБОИЗ-тай хамтран ТББ-ын санхүүгийн удирдлага, байгаль орчны аудит, байгаль орчны хууль журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой зөрчил, маргааныг шийдвэрлэх арга зүй, төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, газар зүй мэдээллийн систем ашиглан газрын бүрхүүлийн өөрчлөлтийн судалгаа хийх арга зүй зэрэг сургалт явуулж 170 хүнийг хамруулжээ.
Түүнчлэн яамнаас төрийн гүйцэтгэж байгаа зарим чиг үүргийг шат дараатай шилжүүлэх зорилгоор Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустай цогцолбор газар” төв Төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр 2014 оноос 10 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шийдвэрийг Засгийн газраар гаргууллаа. Мөн Их нартын Байгалийн нөөц газрын хамгаалалын менежментийг Агнуур судлалын “Аргаль” төв ТББ, Хар ямаатын Байгалийн нөөц газрын хамгаалалтын менежментийг” Дэлхийн байгаль хамгаалах сан”-д тус тус гэрээгээр хариуцуулжээ.
Энэхүү хамтын үйл ажиллагаа нь төр хувийн хэвшлийн хоорондын харилцан ойлголцлийг гүнзгийрүүлэх, түншлэлийг бэхжүүлэх, ТББ-аас явуулж байгаа үйл ажиллагааны чанарыг иргэдээр үнэлүүлэх, тайлагнах хариуцлагын тогтолцоог бий болгохыг зорьж байгаагаараа ач холбогдолтой юм.
Байгаль орчны ТББ-уудын IV чуулган үдээс хойш “Уул уурхай ба хүний эрх”, “Ус ба Иргэний нийгэм”, “Уур амьсгалын өөрчлөлт-Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах, дасан зохицох боломжууд”, “ТББ-уудын хөрөнгө босгох санхүүжилтын асуудлууд”, “ИББ-уудын мэдээллийн сүлжээ, чадавхжуулах асуудал” сэдвээр салбар хуралдаан хийнэ. Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Ногоон парламентын гишүүд, удирдлагуудаа сонгоно.