Буцах
2014.11.24: Өнөөдөр болсон үйл явдлыг нэг өгүүлбэрээр
2014-11-24
0
0
2014-11-24
- Ардчилсан намын бүлгийн хуралдааны талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийж, “Ерөнхий сайд шинээр томилогдсонтой холбогдуулж, Засгийн газрын бодлого, чиглэл цаашид юунд анхаарал хандуулан ажиллах вэ гэдгээ санал солилцсон” гэсэн юм.
- "Шударга ёс эвсэл"-ийн бүлэгт өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Засгийн газрыг хамтран байгуулах тухай" албан бичиг илгээжээ.
- Хүн бүрийн хүсэн хүлээсэн шинэ жилийн баяр хаянд ирж удаан хүлээсэн онцгой хямдрал урамшууллыг PC mall их дэлгүүр зарлалаа.
- Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай намуудад Засгийн газарт хамтран ажиллах хүсэлт хүргүүлсэн бөгөөд уг албан бичиг МАН-д өнөө өглөө иржээ.
- Польш хэл, судлалын чиглэлээр тус улсад суралцах зургаан Монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо.
- Жилд 50 сая гаруй жуулчин хүлээн авдаг олон хөлийн газар – Азийн санхүүгийн төв Хонконгт нийслэлийн өнгө үзэмж, цэвэрлэгээ, тохижилтыг гардан хариуцдаг нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн харьяа зам цэвэрлэгээ, үйлчилгээний тэргүүний 21 ажилчин зочилжээ.
- БШУЯ хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ЕБС-ийн 8-12 ангийн сурагчдад зориулсан байгалийн ухааны хичээлийг бие даан суралцах цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэн түгээж эхэллээ.
- Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
- Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялан дийлэхийн төлөө сэтгэл, зүрх, хөлс, хөдөлмөрөө гарган Монгол орны баруун аймгуудаар 5500 км аялахаар зориг шулуудан, унадаг дугуйгаар аялсан Ч.Мөнгөндалай 167 хоног аялахдаа 15 аймгийн 210 гаруй сумын нутгаар дайрч, 6200 км замыг туулан, нийслэлд өнөөдөр ирлээ.
- МАН-ын бүлгээс Ерөнхий сайдын саналыг судлах ажлын хэсэг байгуулав.
- МУИС-ийн захиргаанаас сургуулийнхаа дэргэдэх Оюутны байгууллагуудад үйл ажиллагаа явуулах тусгай өрөөг хичээлийн зургадугаар байрандаа гарган, тохижуулснаа хүлээлгэн өглөө.
- Засгийн газрын 2014 оны 252-р тогтоолоор батлагдсан “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг өнөөдөр ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл тэргүүтэй хүмүүс мэдээллээ.
- Ширээний дараагийн номоо хараахан сонгоогүй танд болон номын хорхойтнууддаа зориулж, Интерном дэлгүүрийн өнгөрөгч долоо хоногийн /арваннэгдүгээр сарын 17-23/ борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг танилцуулж байна.
- Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо эмэгтэй сагсан бөмбөгчдөө дэмжин эмэгтэйчүүдийн Үндэсний супер лигийг хийхээр болсон тул баг, тамирчид ч бэлтгэлдээ гарчээ.
- БНХАУ-ын Цэргийн шинжлэх ухааны академийн харьяа Цэргийн шинжлэх ухааны нийгэмлэгээс Бээжин хотноо зохион байгуулж буй тав дахь удаагийн “Сяншан” олон улсын бага хуралд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцлоо.
- Шинжлэх ухааны академиас зохион байгуулсан хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Я.Содбаатар оролцож, Үндсэн хуульд томоохон өөрчлөлт хийх шаардлагатай талаар илтгэл тавин, хэлэлцүүлжээ.
- БШУЯ өсвөр үеийнхэн, залуучуудын дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Ном” хөтөлбөр хэрэгжүүлж, нэг тэрбум төгрөг зарцуулжээ.
- ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэлтэй монголын язгуур урлагийн дээжис, орчин үе болон сонгодог урлагийн шилдэг төлөөлөл оролцсон On’n Off продакшны 20 жилийн ойн тоглолт энэ сарын 29-ний бямба гаригийн 17 цагт СТӨ-нд болох гэж байна.
- Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Онходын Жамъян гүнгийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо.
- Москвагийн олимпод 21 настай түрүүлж Италийн жүдо бөхийн анхны олимпийн аварга болж, 25 насандаа мөнгөн медалиар ижилсүүлсэн домогт жүдоч Эзио Гамбагийн “Н.Түвшинбаярын тархи, зүрх хэнд ч дийлдэхгүй агуу бөх” ярилцлагыг GoGo Café булангаас уншаарай.
- Мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийн хөгжилд түүхэн хуудас нээгдэж, харилцаа холбооны салбарт тэргүүлэгч Юнител Групп стратегийн ач холбогдол бүхий А зэрэглэлийн авто зам дагуу Монголд анх удаа ТАСРАЛТГҮЙ 3G сүлжээгээ нэвтрүүллээ.
- Монгол Улсад сонгодог болон цэргийн үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа тул баярын хурал, хүндэтгэлийн концерт боллоо.
- Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг болон тус Элчин сайдын яамны ажилтнууд энэ сарын 21-нд Анкара хот дахь Чингис хааны хөшөөнд цэцэг өргөв.
- Өнөөдөр МАХН-ын төв байранд Алтан ургийн 36, Алтан ургийн бус нэг, нийт 37 хааны хөрөг залах ёслол боллоо.
- Үндсэн хууль баталсны 90 жилийн ой тохиож байгааг тохиолдуулан Шинжлэх Ухааны академи, Монгол Үндэсний Ардчилсан нам хамтран “Үндсэн хуулийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
- Монгол терийн дээд шагнал Чингис хааны одон гардуулах ёслолд сагсан бембегчдее телеелен ОУХМ Т.Санчир оролцжээ.
- 2015 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Азийн залуучуудын аварга шалгаруулах туялзуур сэлэмний тэмцээнийг есдүгээр сарын 7-12-нд зохион байгуулахаар баталсан байна.
- ДОХ-ын вирусын тархалтын өнөөгийн байдал болон халдвараас хэрхэн сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан, клиникийн профессор Ч.Уртнасантай манай сэтгүүлч Э.Энхмаа ярилцсаныг Эндээс хүлээн аваарай.
- Байгаль орчны төрийн бус байгууллагуудын үндэсний IV чуулган өнөөдөр Blue sky цамхагт болж, БОНХ-ийн Сайд С.Оюун оролцож үг хэллээ.
ДЭЛХИЙД
- АНУ-ын Огайо мужийн Кливленд хотын нэгэн тоглоомын талбайд 12 настай хүү цагдаа нарт буудуулан, амиа алдсан хэрэг өчигдөр гарлаа.
- Жилийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 21-нд Киевийн Тусгаар тогтнолын талбайд эхэлсэн Евромайданы жагсаалыг эргэн харж, өнгөрснийг дүгнэсэн “Евромайданы жагсаал: Нэг жилийн дараа юу өөрчлөгдөв?” нийтлэлийг хүлээн аваарай.
ОХУ-ын Ерөнхийлөгч анх удаа Итар Тасст охидынхаа тухай ярьж, “Бид сард нэг л удаа уулзаж чаддаг, тэгээд хугацааг тохируулна гэж асуудал бий” гэжэээ.
- Бүтэн 17 сар усан дотор байсан усны хамгаалалт бүхий GoPro камер торохгүй ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлийн бичлэгээ ч хадгалан үлджээ.
- Швейцарын эрдэмтэд нэгэн сонирхолтой эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж, банкирууд эдийн засгийн ашиг олохын тулд худлаа ярихад ч бэлэн байдаг гэжээ.
- АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама АВС телевизэд өгсөн ярилцлагадаа Хиллари Клинтон маш сайн Ерөнхийлөгч болно гэжээ.
- Мексикийн Герреро мужийн оюутнууд Ерөнхийлөгч Энрике Пенье Ньетог огцрох шийдвэр гаргахад нь зургаа хоногийн хугацаа өгсөн байна.
- Regin гэх trojan вирусийн дэвшилтэт хувилбар 2008 оноос хойш засгийн газраас эхлээд хувь хүмүүсийг тагнаж байсныг Симантек компани илрүүлжээ.