Та дэлхий дээр байгаа бусад хүмүүсээс арай удаан амьдармаар байна уу? Тэгвэл Олон улсын сансрын станц дээр очиж амьдарч болно. Яагаад гэж үү? Учир нь харьцангуйн онолоор дэлхийн гадаргуугаас асар өндөрт байгаа Олон улсын сансрын станц дээрх нисгэгчдийн хувьд цаг хугацаа биднийхээс арай удаан явдаг.
Үүнийг цаг хугацааны гажуудал гэх бөгөөд сансрын нисгэгчид дэлхий дээр эргэн ирэхдээ наслах ёстой байснаасаа арай залуу байгаа гэсэн үг. /Гэхдээ энэ нөлөө нь асар бага бөгөөд Олон улсын сансрын станц дээр амьдарч нэг секунд илүү удаан амьдрахыг хүсвэл тэнд 100 жил болох шаардлагатай/ Нэг зүйлийг сануулахад сансрын аялал тэр чигээрээ таныг залуужуулахгүй.
Хурд, татах хүч зэрэг хүчин зүйлс цаг хугацааг удаашруулдаг. Харин дэлхий мэтийн масс ихтэй биетээс алслах тусам таны биологийн цаг хугацааны хүрд хурдсаж эхэлнэ. Тиймээс илүү хол байдаг хиймэл дагуулууд илүү хурдан “хөгширдөг”.
Магадгүй та сансарт аялахыг хүсэж бас дээрээс нь дэлхий дээр байгаатай ижил цаг хугацаагаар амьдрахыг хүсэж байна уу? Тэгвэл таныг аз дайрлаа. Дэлхийн гадаргуугаас яг 3174 километрийн өндөрт цаг хугацаа хэвийн үргэлжилдэг цэг буй. Тэнд цаг хурдсах болон удаашрах нөлөөлөл яг огтлолцдог учир та задгай сансрыг сонирхонгоо “дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж” болно шүү дээ.
Зураг дээр дарж томруулж үзнэ үү.