Аствишн компани 2007 онд үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа эхлүүлсэн цагаас өнөөг хүртэл мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд харилцаа холбооны үйлчилгээ, хэрэглэгчид үйлчлэх автомат машины хөгжүүлэлт, програм хангамжийн хөгжүүлэлт, системийн интеграци зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
2012 оноос эхлэн Америкийн Нэгдсэн Улсын дэлхийд нэр хүндтэй, видео технологийн салбарын тэргүүлэгч Vidyo брэндтэй харилцаа тогтоон ажиллаж эхэлсэн ба 2014 оны 7 сараас Vidyo компанийн Монгол Улс дах Priemer Reseller гэсэн статустайгаар үйл ажиллагаа явуулах албан ёсны эрх болон гэрчилгээгээ хүлээн авсан байна.
Vidyo компаний тухай
Vidyo Inc компани анх 2005 онд АНУ-д байгуулагдсан. Видео технологийн салбарт 69 патент эзэмшдэг, програм хангамжийн архитектурт суурилсан инновацийг нэвтрүүлээд байна. Сүүлийн үеийн амжилтуудаас товчхон дурьдвал Wall Street Journal сэтгүүлээс Technology Innovation Award 2010 , MIT Technology Review сэтгүүлийн 2013 оны 50 Disruptive Companies жагсаалтад багтсан, Дэлхийн эдийн засгийн форум 2013-с Technology Pioneer Awardee зэрэг шагналыг тус тус авч байсан бөгөөд видео технологийн салбарт инновацийг нэвтрүүлэгч дэлхийн тэргүүлэгч компани юм.
Vidyo технологийн тухай товч
Видео технологийн зах зээлд өмнө нь тусгайлан зориулж бүтээсэн овор ихтэй, өндөр өртөгтэй тоног төхөөрөмж, сүлжээний тусгай дэд бүтэц дээр суурилдаг видео хурлын төхөөрөмжийг түлхүү хэрэглэдэг байсан. Энэ технологи нь видео хувиргалтыг өөр дээрээ хийдэг (MCU) технологийн шийдлээр видео хурал хийгддэг байсан бол өнөөдөр уг технологийн загвараас татгалзаж түүний оронд орчин үед энгийн сервэр компьютер дээр ажиллах програм хангамжид суурилсан IP сүлжээнд ажилладаг шийдлийг илүү сонирхох болсон байна. Ингэснээр видео дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтыг ирээдүйд хамгаалж, урт хугацаанд хэрэглэхэд зардал багатай байдаг байна.
Vidyo технологийн шийдлийг нэвтрүүлэхэд илүү уян хатан, хэрэглэхэд хялбар, өртөг багатай, өндөр хүчин чадалтай, HD чанартай технологийн шийдлийг хэрэглэгчдэд санал болгодог байна. Тухайлбал видео хуралд оролцох хэрэглэгч хүссэн газраасаа өөрийн iOS, Android-той ухаалаг гар утас, таблет эсвэл Windows, OSX-тэй компьютер зэрэг хүссэн төхөөрөмжөө хэрэглэж холбогдож болно.
Vidyo технологийн давуу тал
Vidyo технологийн шийдэл нь өөрийн патентлагдсан Adaptive Vidyo Layering™ технологи болон H.264 SVC стандартыг (UCIF mode 2s) хэрэглэж сүлжээний хурдаас хамаарч динамикаар видео чанарын оновчлолыг тодорхойлж видеог дамжуулдаг байна. Ингэснээр интернэт сүлжээний хурд бага үед стандарт дүрс илгээж, хурд сайн үед HD дүрс дамжуулдаг байна.
Vidyo технологийн дэд бүтцийг бэлдэхдээ энгийн сервэр компьютер (X86) дээр зохион байгуулж болохоос гадна мөн виртуал сервэрт суулгаж хэрэглэж болдог нь уг технологийг нэвтрүүлэхэд илүү хялбар бөгөөд хурдан байдаг нь бусад видео үйлдвэрлэгчийн шийдлээс илүүтэй давуу талыг бий болгодог байна.
Мөн програм хангамж хөгжүүлэгч, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч нар өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ видео функцийг нэмэх боломжийг олгож програм хангамж хөгжүүлэлтийн түвшинд зориулан VidyoWorks™ SDK, VidyoWorks™ API зэрэг боломжуудыг бүтээгдэхүүнээр нээж өгсөн байна.
Vidyo технологийн хэрэглэгч
Vidyo технологийг дэлхийн улс орнуудад өргөнөөр хэрэглэж эхэлж байгаа ба үүнээс та бүхэнд онцлоход бидний өдөр тутам үйлчилгээг нь хэрэглэдэг дэлхийд алдартай Google компани 2009 оноос өөрийн Google+ Hangouts үйлчилгээндээ Vidyo технологийг нэвтрүүлснээр сард 300 гаруй сая хэрэглэгч видеог идэвхтэй хэрэглэж байна.
Өнөөдөр Vidyo компаний бүтээгдэхүүнийг дэлхийн улс орнуудад төрийн байгууллага, аж ахуйн нэгж, эрүүл мэндийн салбарт, банк санхүүгийн салбарт, боловсрол зэрэг салбаруудад өргөнөөр ашиглаж байна. Түүнчлэн Монгол улсад МУБИС сургалтандаа ашиглаж эхлээд байгааг дуулгахад таатай байна.
Энэхүү нэр хүндтэй брэндийн Монгол дах Priemer Reseller болох "Аствишн" компани инженер, техник, худалдаа үйлчилгээний ажилтнууд, ханган нийлүүлэлтээ Vidyo компаний стандарт шаардлагын дагуу олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулжээ.
Тус компани Vidyo компанийг албан ёсоор төлөөлж, бүтээгдэхүүнийг нь нийлүүлж эхэлснээр Монгол Улс дах Vidyo бүтээгдэхүүний хэрэглэгчдэд мэргэжлийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө үзүүлэх баталгааг гаргаж байгаа юм байна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
Энхтайваны өргөн чөлөө 15A/5, Очир хаус 302 тоот.
Ш/Х: Төв шуудан 2866, Улаанбаатар-211213, Монгол
Зип код: 14210
Гар утас: 9908-0527
Утас: 7700-1111, 7711-1670
Факс: 7011-1670
Вэб: www.astvision.mn