Өнөөдрийн буюу Даваа гарагийн хамгийн эхний тоглолт ширүүхэн тоглолт “Шонхорууд” болон “Төв Ургац” багуудын тоглолтоор эхэлнэ.
“Шонхорууд” багийн хувьд шинэ улирлыг тун амжилттай буюу хоёр тоглолтондоо хоёр хожил аваад байгаа.
Т.Санчир, Г.Цэнгүүнбаяр, Б.Дархантөгс, Э.Цэрэнбаатар, А.Гансүх, Төгсцогт, туршлагатай хамгаалагч А.Төмөр зэрэг тун жигд бүрэлдэхүүн дээр хүчтэй, тэсрэлттэй хамгаалагч Mency нэмэгдэнэ. Меncy-гийн тоглолтонд үзэгчид туйлын сэтгэл хангалуун байгаа ба түүний тоглолтыг үзэхээр СТО-нд зорьж буй үзэгчид олон байна.
Сагсан бөмбөгийн төгс хичээлийг заах тоглогчдыг “Төв Ургац” багийнхан Үндэсний супер лигт авч иржээ гэсэн дүгнэлтийг эхний тоглолтын дараа сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд дүгнээд буй.
Төгс хоёр легионерын тоглолт, ямар ч алдаа мадаггүй, самбарын маш их зүтгэлтэй хүчний зэрэг хийгүй тоглогчидоос сагсан бөмбөгийн спортоор хичээллэж буй хүүхэд, залууст үнэгүй сургалт болж их зүйлийг суралцах нь дамжиггүй.
Насанд хүрэгчдийн улсын аварга, Спрайт супер лигийн аварга, Бүх Ард Түмний спартакиад гээд улсын хэмжээний бүх тэмцээнд баг бүрийн хүсээд байдаггүй "АВАРГА" хэмээх амжилтыг үзүүлсэн залуус бол ХАСУМЕГАВАТТ-ынхан.
Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш эзэнтэй Хэнтий аймгийн "Хасумегаватт Чингис Сити" нэрээр өрсөлдөхөөр болж өнөөдөр Супер лигийн анхны тоглолтоо хийнэ.
Хасумегаваттад дээд лигийн Шаркс багийн хуучин цэрэг Гүнсэнхорлоо, Хасын Хүлэгүүд багт зүтгэж явсан Хүлэг-Эрдэнэ зэрэг туршлагатай тоглогчид, ур чадвар, хуримтлуулсан туршлагаараа супер лигийнхнээс дутахгүй өрсөлдөх хурд, тэсрэлттэй тоглолтоороо Russell Westbrook"-тэй адилтган зүйрлэгддэг Дарханы олон шилдгүүдийн нэг Алтаншагай, холын зайн мэргэн бууч Золжаргал, дундын зайн найдвартай шидэгч Улаанхүү, блок шотчин Алтансоёмбо зэрэг тун жигдхэн залуус бий. Тэдэн дээр легионер холбон тоглогч Gabe Moton нэмэгдэнэ.
Их хааны нэрээр нэрлэгдсэн Чингис сити багийн эсрэг НБА-гийн Нью Орлеансын экс холбон тоглогч Squeaky Jonhnson, Монголд дөнгөж өчигдөрхөн газардаа буй экс Memphis Grizillies, Seatle Supersonics багуудын төвийн тоглогч Аndre Brown нараар удирдуулсан баг өрсөлдөнө.
Монголд НБА-гийн жинхэнэ тоглогч ирнэ гэдэг сагсан бөмбөг сонирхогч бүрийн хоорондоо ярилцдаг мөрөөдлийн сэдэв байсан бол "МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ ӨДӨР ӨНӨӨДӨР".