Үзээд өгье ч гэсэн дэлгүүрт нь зарах бараа байхгүй Монгол Улсаас дэлхийн брэнд Louis Vuitton-ыг төв талбайн дэргэдээ “залах” хүртэл түүхийг өөрийн нүдээр харж, биеэр туулсан нэгэн эрхэм бий. Монгол хүн бүр үүнийг мэдэх атал энэ хүнийг онцлох нь юуны учир вэ гэж үү. Учир нь тэр Франц хүн. 1991 оноос өнөөдрийг хүртэл Монголд ажиллаж, амьдарч буй энэ хүнийг Яаник Кэгинэ гэдэг.
Тэрээр 1991 онд Монголын цахилгаан холбоо компанитай шилэн кабель холбох гэрээ хийхээр Монголд анх хөл тавьжээ. “Алкател-Лусент” ХХК-ий худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан энэ хүн өнөөдрийн бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утасны сүлжээг нэвтрүүлсэн. Харилцаа холбооны салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Найрамдал” одонгоор шагнасан төдийгүй салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй.
ОЛДОЦЫГ НЬ БОДОЖ СОНГОСОН МЭРГЭЖИЛ ДЭЛХИЙГ ТОЙРУУЛСАН НЬ
Яаник 1952 онд Парисаас баруун тийш орших далайн эргийн Трегастель хэмээх үзэсгэлэнтэй газар төржээ. Түүний аав Францын тэнгисийн цэрэгт алба хашдаг учраас гэр бүлээрээ Мороккод амьдарч байсан түүхтэй. Зургаан настайдаа Мороккод очиж, 13 жилийг тэнд өнгөрүүлж 19 насандаа нутагтаа эргэн очжээ.
Мэргэжлээ сонгохдоо тэр төдийлөн олон зүйл бодоогүй гэдэг. Ажлын байрны олдоцыг нь бодож энэ мэргэжлийг сонгожээ. Түүний амьдардаг Бретань мужид харилцаа холбооны олон компани байдаг учраас төгсөнгүүтээ л “Алкател-Лусент”-д ажилд орсон байна. Тасралтгүй зургаан жил өглөөний наймаас оройн найм хүртэл ажил гэр гэж явсан түүнийг хамтран ажилладаг Макс Метрич Өмнөд Африк хамт явахыг санал болгосон байна. Багаасаа олон газраар аялж, олон хүмүүстэй уулзаж явсан түүний сэтгэлийн гүнд өөр газар очих хүсэл нуугдсаар байсан тул шууд л зөвшөөрчээ. Хэдий гэр бүл зохиож хөөрхөн хүүхдийн аав болсон ч энэ нь түүний гэртээ үлдэх шалтаг болж чадаагүй гэнэ.
Өмнөд Африкаас эхэлсэн түүний ажлын аялалууд Конго, Катар, Морокко, Колумб, Малдив, Мексик, Тайланд, Хятад гээд зуу гаруй орноор үргэлжилсэн байна. Харин тэрээр очсон зуу гаруй орноос Монголыг сонгож хамгийн олон жил ажиллаж, амьдарчээ. “Алкател”-тай холбосон түүний 37 жилийн түүх дөрвөн жилийн өмнө дуусч, тэрээр хувийн бизнестээ анхаарлаа хандуулах болсон байна.
МӨНГӨ БИШ НАЙЗЫГ ЧУХАЛЧИЛСАН ХУВИЙН БИЗНЕС
Түүний рестораныг нээгдсэн цагаас нь хойш байнга үйлчлүүлж улмаар нөхөрлөсөн нэгэн түүнийг “Үнэхээр найрсаг, хөгжилтэй хүн. Le Triskel рестораныг ашиг олох зорилгоор биш олонтойгоо байх гэж ажиллуулдаг” хэмээсэн. Үнэхээр орсон гарсан бүхэн түүнтэй дотно мэндчилж, аж амьдралаа ярилцах нь үүний баталгаа.
Яаник суурин төлөөлөгчийн ажлаасаа буух үедээ цаашид хэрхэх тухайгаа боджээ. “Франц буцлаа гэхэд энд байгаа шигээ аз жаргалтай амьдарч чадах болов уу”, “Тэнд байгаа найзууд минь намайг ойлгож надтай хамт байж чадах уу” гээд олон асуултыг өөртөө тавьсан байна. Гэвч төрсөн нутагт нь байгаа найзуудаас илүү Монголд олон найз нөхөдтэй учраас энд л аз жаргалтай байж чадах юм байна гэж бодсон учраас өөрийн ресторанаа нээсэн аж.
“ХЭРЭГЦЭЭНЭЭСЭЭ ИЛҮҮ ГАРСАН МӨНГИЙГ ХАДГАЛАХ ХЭРЭГГҮЙ”
Амьдрал бол мөнгө биш. Мөнгөний хойноос явах хэрэггүй. Өөрийн хэрэгцээнээс илүү мөнгийг хадгалаад яах юм. Хэрэгтэй хүмүүст нь өгсөн нь дээр гэж тэрээр үздэг. Тиймдээ ч Монголын анхны ротари клубийн хүндэт гишүүн болсон байх. Өнгөрсөн жил түүнийг хамгийн их хандив өгсөн хүнээр шалгаруулсан байна.
Хувийн бизнесээс олсон мөнгөө хэрэглээд үлдсэнийг нь тэрээр хүмүүнлэгийн үйлст зарцуулдаг аж. Жишээлэхэд хотын захын сургуулиудыг боловсон бие засах газартай болгох төсөл, эмзэг бүлгийн 400 хүүхдийг шинэ жилээр баярлуулах гээд олон үйлст тусламж хүргэж байжээ.
Мөн хөлбөмбөгийн “Арвис” клубыг уралдаан тэмцээнд оролцох, бэлтгэл сургуулилалт хийх боломжоор хангаж байсан түүхтэй. Түүний сайхан сэтгэлд талархсан клубын хамт олны халуун дулаан үгс бүхий талархлын зурвасыг тэр нандигнан хадгалдаг. Бага байхаасаа хөлбөмбөгт сонирхолтой байсан нь спортод элэгтэй байх нөхцөл нь болсон гэж тэрээр ярьсан юм.
Монголын нийгэмд сайн сайхан зүйл олон байгаа ч үүний хажуугаар хүнд хэцүү амьдралтай хүмүүс ч бий. Тиймээс тэдэнд өөрийн биеэр тусалж чаддаггүй юм аа гэхэд ядаж бага боловч тус хүргэхийг хичээдэг гэдгээ Яаник хэлж байлаа.
Уран зургаар холбогдсон түүний найз зураач О.Бат-Эрдэнэ “Бидний нөхөрлөлийг бизнес биш түүний бусдын төлөө гэсэн сэтгэл холбодог” гэсэн нь үүний баталгаа мэт.
МОНГОЛЫН БАГИЙН ФРАНЦ ТАМИРЧИН
Тэрээр аравдугаар сард болсон Чежүгийн 7 дах удаагийн олон улсын теннисийн тэмцээнд Монголын багийн гишүүнээр оролцоод иржээ. Тоглолтын өмнө оролцогчид түүнээс “Оросын тамирчин уу” гэсэн асуултыг олон удаа асуусан гэнэ. Тэгэхэд нь “Үгүй ээ Монголынх” гэхээр нүд нь орой дээрээ гарах шахна хэмээн тэрээр инээмсэглэн ярьсан юм.
Бага байхаасаа теннисийн спортыг сонирхон хичээллэсэн Яаник энэ жил Монголын теннисийн холбооноос зохион байгуулдаг сонирхогчийн болон ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд хосын төрөлд алтан медаль хүртсэн байна.
Хүн хөдлөхөө байвал, зорилгогүй болох юм бол амьдрал дуусаа гэж тэрээр үздэг. Тиймдээ ч спортын олон төрлийг сонирхон хичээллэдэг. Дөрвөн жилийн өмнө “Петанк” /1907 онд францад үүссэн бөмбөгтэй спорт/ нэртэй спортын клубыг хэсэг нөхдийн хамтаар байгуулжээ. Цаашид спортын энэ төрөлд монголын багийг олон улсын тэмцээнд оролцуулах зорилго өвөртлөж байгаа гэнэ.
“БАРАГ Л МОНГОЛ ХҮН”
Энэ үгийг түүнтэй хамт ажиллаж байсан, урлагаар холбогдон өнөөдрийг хүртэл нөхөрлөж яваа, ресторанаар нь үйлчлүүлдэг гээд хэд хэдэн хүн хэлсэн юм.
Монголд удаан амьдарсанд нь биш түүний Монголд элэгтэй, үйлчлэгчээс дарга хүртэл албан тушаал үл хамааран адил тэгш харьцдаг, хүнийг хүн гэж хардаг зан чанараар нь ингэж үнэлдэг гэнэ.
“Алкател-Лусент Монгол” ХХК-д долоон жил хамт ажилласан Э.Чаминцэцэг “Яаник очсон газар бүртээ Монголыг сурталчилж явдаг. Үнэхээр цээж дүүрэн амьсгалмаар амар тайван, эрх чөлөөг мэдрэх газар гэж хэлдэг. Монгол хүнийг хүндэлж, хайрлах л юм бол Монголд ир гэж хүмүүст хэлдэг. Намайг хамт ажиллаж байхад “Алкател-Лусент”-ийн суурин төлөөлөгчдийг бүгдийг нь Монголд урьж, авчирч байсан. Яаникаас сурах юм их бий. Хүнийг хүндэлж чаддаг хүн” хэмээн тодорхойлсон.
Түүний амьдралдаа баримталж ирсэн зарчим нь “ХҮНДЭЛ, ИТГЭ”. “Бизнесийн хамтрагч ч бай, амьдралын найз ч байх бүх харилцаа хүндлэл, итгэлцэл дээр тогтох ёстой” хэмээн тэрээр хэлсэн юм.
Яг үнэндээ Монгол Улс Францаас ч илүү ардчилсан орон. Амар тайван, аз жаргалтай амьдралыг Монголоос л мэдэрдэг гэж тэрээр хэлсэн. Амьдралынхаа гуравны нэгийг энд өнгөрүүлсэн болоод ч тэр үү өөрийг нь ойлгох хүн бүхэн энд бий гэж боддог гэсэн. Магадгүй ийм бодол тээж явдаг, тэр сэтгэлээрээ харьцдаг учраас хөгшин европ эр биш “бараг л Монгол хүн” гэж харагддаг байх.
Яаник хэлэхдээ “Магадгүй гурван жилийн дараа гэхэд франц руугаа буцах байх. Гэхдээ Монголоос бүр мөсөн явах сэтгэлийн тэнхээ надад байхгүй. Нутагтаа очоод хэсэг байгаад буцаж Монголдоо ирээд гэх маягаар аажмаар дасгах хэрэгтэй байх” хэмээн тэрээр бодлогоширонгуй ярьсан юм. Хорь гаруй жилийг Монголд өнгөрүүлсэн франц эр нутаг буцаад улстөрд өөрийн гэсэн орон зайг үлдээх хүсэл өвөртлөн байна.