АН-ын дотор нөлөө бүхий “Шонхор” фракц болон Ардчилсан хүчний холбоо (АХХ)-ны тэргүүн З.Энхболд УИХ-ын дарга болсныхоо дараа энэ “сонгуульт” ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
Улмаар эдгээр албан тушаалд хэнийгээ томилох вэ гэдэг өрсөлдөөн “Шонхор” фракцынхан дунд өрнөж эхэлсэн юм. Ардчилсан хүчний холбоо төрийн бус байгууллага бол “Шонхор” нь улс төрийн үйл ажиллагаа явуулдаг фракц юм. АХХ өнгөрсөн бямба гаригт хуралдаад тэргүүнээрээ УИХ-ын гишүүн С.Эрдэнийг томилсон байна. Дэд тэргүүнээр нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганхуяг, Д.Батцогт, Д.Арвин, Ж.Батзандан нарыг сонгожээ.
Энэ хуралдаанд гишүүн Г.Баярсайхан тодорхой шалтгаанаар оролцоогүй гэнэ. Гэхдээ түүнийг ч бас дэд тэргүүн болгосон юм байна. Харин “Шонхор” фракцын тэргүүний төлөөх марафон ширүүхэн өрнөж байгаа сурагтай. Тус фракц УИХ-д 10 гишүүнтэй. Тэдэн дотроос Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар фракцаа тэргүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа гэнэ.
Үүнээс гадна Н.Алтанхуяг АН-ын даргын ажлаа өгсөнтэй холбоотойгоор “Алтангадас” фракцынхан тэргүүнээ өөрчилжээ. Тэд УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг сонгосон гэнэ. “Алтангадас” УИХ-д долоон гишүүнтэй юм.
С.Уул