1948 оны дөрөвдүгээр сарын 27-нд АНУ-ын Нью-Йорк муж улсын Бронксвиллд төрсөн Фрэнк Уильям Абигнейл 1960-аад онд зоримог гэмт хэргүүдээрээ олонд танил болж байв. Тэрбээр залилан мэхлэх онцгой авьяас чадвартай нэгэн байсан бөгөөд 16 настайдаа чек хуурамчаар үйлдэж, түүнийгээ Америкт төдийгүй хилийн чанадад ч тарааж орхижээ.
Таван жилийн дотор 2.5 сая ам.долларын ийм чек дэлхийн 26 оронд гүйлгээнд орчихсон байв. Абигнейл авьяас чадвараа ашиглаж өөрийгөө нисгэгч, социологийн ухааны профессор, эмч, өмгөөлөгч болон луйвар хийж эрүүгийн мөрдлөгөөс нуугдаж явлаа. Түүний ер бусын амьдрал “Чадвал намайг барь” намтарчилсан зохиолынх нь үндэс болсон бөгөөд нэрт найруулагч Стивен Спилберг түүгээр кино хийжээ.
Бизнес эрхлэгч Фрэнк Абигнейл, түүний гэргий франц бүсгүй Полетт Абигнейл нар дөрвөн хүүхэдтэй, бага Френк тэдний гурав дахь хүүхэд юм. Энэ хүү улс төрийг гойд сонирхдог, эцгээсээ олон зүйл өвлөж авсан, ажил төрлийн шугамаар нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүстэй холбоотой нэгэн байлаа. Фрэнкийг 16 настай байхад эцэг, эх нь салав. Шүүх хүүг эцгийнх нь асрамжид үлдээжээ. Эцэг эх нь салсан нь нас, биед хүрээгүй Фрэнкийн сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж, 1974 онд эцгээ өөд болтол тэрбээр өрх гэрээ сэргээх гэж чадлаараа оролджээ.
Эсрэг хүйсний хүнээ сонирхох нь ихсэх тусам охидуудтай цаг хугацаа өнгөрөөхөд хүү мөнгө зарах нь улам нэмэгдэж байлаа. Машиндаа бензин шатахуун авах шалтгаар эцгийнхээ зээлийн картаар мөнгөтэй болдог байв. Машиныг ч аав нь бэлэглэсэн аж. Фрэнк шатахуун түгээх газрынхантай маш өвөрмөц тохиролцоо хийж картаар их хэмжээний мөнгө шилжүүлж, бодит үнээс илүү гарсныг нь хувааж авч байхаар болсон байна. Ингэж хийсэн тооцооны эцсийн дүн нь 3400 ам.доллар болсон бөгөөд Абигнейлийн эцэг нь өрийн данс хөтлөгчидтэй өөрөө биечлэн уулзаж байж үүнийг мэджээ.
Тэгсэн чинь хүү Фрэнк нь шуудангаар ирсэн чекийг устгаж хаяад байжээ. Фрэнк удалгүй зальхай балмад этгээдийн замыг сонгож залилангийн томоохон хэргүүд хийх болсон байна. Өөрийн тооцоонд хэрэглэхээр хуурамч чек үйлдсэн нь түүний анхны гэмт хэрэг байв. Чекэн дээрх мөнгөний тоо өсөх тусам дансан дахь мөнгө нь нэмэгдэж байлаа. Ийм аргаар олон банкнаас мөнгө луйварджээ.
Мөнгөн орлогын хуурамч хуудас их ашигладаг болсноор банкны жинхэнэ харилцагчдаас Фрэнкийн хуурамч данс руу мөнгө цутгаад байх болов. Банкууд хөрөнгөө алдаад байгаа эх үүсвэрийг олтол ийм маягаар 40 мянга гаруй ам.доллартай болчихсон байлаа. Түүнийг эрэн сурвалжилж эхлэхэд Фрэнк данснаасаа мөнгөө аваад нэрээ сольж амжсан байв. Нэг мэдэхэд Фрэнк Абигнейл нисгэгчийн дүрд “тоглож” овоо хөрөнгөтэй болсон байлаа.
16-18 насандаа Америкийн нисэхийн томоохон компаниудын нэг Pan American-д ажиллаж, дэлхийн 26 орон руу 250 гаруй удаа нисэж, 1.000.000 гаруй миль туулчихсан байх нь тэр. Нэгэнт нисэхийн компанийн ажилтан юм болохоор зочид буудлуудад үнэгүй үйлчлүүлнэ. Зардлыг нь Pan American даана гэсэн үг л дээ. Агаарын хөлгийг яг жолоодох тухайд бол цусанд нь согтууруулах бодис илэрсэн тохиолдолд нисэхийг хориглодог журам ёсоор мань эр энэ хариуцлагатай үүргээс мултарч чаддаг байжээ.
Абигнейлийн өөрийнх нь хэлснээр бол Бригам Янгийн их сургуульд “Социологи” гэдэг хичээлийг нэг улирал заасан байна. Тэгэхдээ Колумбын их сургууль төгссөнийг нь “гэрчлэх” хуурамч диплом ашиглажээ. Багшилж байхдаа өөрийгөө Фрэнк Адамс хэмээн нэрлэж байв. Бас Фрэнк Коннерс гэдэг нэрээр Жорж муж улсын нэгэн эмнэлэгт хүүхдийн эмчээр нэг жил орчим ажилласан гэж байгаа. Түүнийг “нисгэгч” болчихоод давхиж явахад нь золтой л бариад авчихаагүй тул цагдаа нараас нуугдаж энэ муж улсад толгой хоргодож байсан аж.
Хувийн зочид буудалд байрлахдаа анкетын асуулгын “мэргэжил” гэсэн хүснэгтэд Абигнейл “эмч” гээд биччихэж. Хэрэв нисгэгч гэчихвэл буудлын эзэн Pan American компанийн сайт руу ороод шалгачихаж мэдэх байв. Роберт Блэк нэрээр Pan American компанид ажиллаж байхдаа Фрэнк өөрийгөө Харвардын их сургуулийн эрх зүйн салбарыг төгссөн гэх дипломтой гэж онгоцны үйлчлэгч хүүхнүүдийн нэгэнд нь “залж” орхисон байна. Тэр нь Абигнейлийг өөрийн танил хуульчтай танилцуулж, хуульч нь Фрэнкийг өмгөөлөгчийн эрх авах шалгалтад орохыг хүсэв.
Хуульч болохын тулд диплом “хийж”, шалгалтад бэлтгэх хэрэгтэй боллоо. Найман долоохон хоног бие даан хичээллэж, хоёр ч удаа бүтэл муутай оролдсоны эцэст Луизиана муж улсын Ерөнхий прокурорын газарт ажиллах болжээ. Халагдах хүртлээ энд мань эр найман сар ажиллав. Харвардын их сургууль үнэхээр төгссөн, хамт ажилладаг нөхөд нь түүнийг илчилж болзошгүй байсан тул болгоомжлон ажлаасаа гарсан байна.
Эцэст нь Фрэнк Абигнейл 1969 онд Францад баривчлагдлаа. Air France-н нэг ажилтан түүнийг урьд нь зүс мэдэх байснаас эрж хайж байгаа хүн мөн болохыг мэдэж цагдаад “ховложээ”. Түүнийг баривчилсныг мэдээд нутаг дэвсгэр дээр нь гэмт хэрэг үйлдсэний учир авчирч өгөхийг 12 орон шаардсан гэдэг. Францын шүүх ердөө хоёр хоногийн дотор асуудлыг шийдэж нэг жил шоронд хорих ял Фрэнкэд оноож, сүүлд нь зургаан сар болгож багасгасан байна.
Дараа нь түүнийг Шведэд шилжүүлж, энд дахин зургаан сар шоронд суужээ. Шведийн хууль тогтоомжийн зөөлөн байдлаас шалтгаалж Фрэнк энд илүү ая тухтай байсан аж. Гэтэл Италид үйлдсэн залилангийн хэрэгт нь холбоотой шүүн таслах ажиллагаа түүнийг хүлээж байв. Аз болоход хэрэгтнийг эх орон руу нь явуулахаар Швед, АНУ хоёр тохиролцсон байна.
1971 оны дөрөвдүгээр сард Виржини муж улсын шүүх Фрэнкэд 12 жилийн ял өгөв. Гэвч Холбооны мөрдөх товчоотой хамтарч ажиллахыг зөвшөөрснөөр дөрвөн жилийн дараа суллагдсан байна. Шоронгоос гармагцаа Фрэнк ажил эрж гарлаа. Тогооч, худалдагч, киномеханикч болсон ч яах вэ гэж бодож байлаа. Аливаа ажилд орох болохоороо шорон оронд сууж байснаа нууна. Тэгэхгүй бол ажилд авах гэж байсан хүн анкетыг нь үзчихээд бодлоо өөрчлөх энүүхэнд.
Эцэст нь Фрэнк банкны конторт ажиллахаар шийдэж өвөрмөц гэж хэлж болохоор санал тавьсан байна. Тэгээд туулсан амьдралаа ярьж, хуурах, баримт бичиг солих аргыг банкны ажилтнуудад заах, хэрэв түүний хийсэн үйлдэл амжилтгүй болбол хариуд нь юу ч авахгүй байхаар тохиролцээ. Амжилт олбол Фрэнкэд 500 ам.доллар өгч, энэ хүний авьяас, хүчийг ашиглахыг бусад банкинд санал болгох юм.
Тэгтэл түүний заасан “илбэ” зохих үр дүнгээ өгч эхэлжээ. Фрэнк удалгүй аюулгүй байдлын асуудлаарх нууц зөвлөх болов. Сүүлд нь тэрбээр Оклахома муж улсын Талс хотод Abagnale and Associoates гэдэг компани байгуулж дэлхийд нэрд гарсан корпорацуудад зөвлөгөө өгөх болсон байна. Залилангийн хэргээс өөрийгөө хамгаалах Абигнейлийн хөтөлбөрийг одоо 14 мянган компани хэрэглэх болжээ.
Түүнээс гадна Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-той хамтран ажиллаж салбаруудад нь лекц уншдаг аж. Энэ бизнесийнхээ дүнд Фрэнк Абигнейл саятан болоод байна. Тэрбээр шоронгоос гарсныхаа хойтон жил нь суусан гэргийтэйгээ бизнесээ эхэлсэн хотдоо амьдарч байна. Тэднийх гурван хүүтэй, нэг нь ХМТ-нд ажилладаг.
Р.Жаргалант