Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндсөн арга хэмжээний үеэр эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш байж чадахгүй гэж хэлжээ.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие физиологийн ялгааны улмаас адил тэгш үүрэг гүйцэтгэх боломжгүй. Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ижил түвшинд тавьж болохгүй. Энэ зүй бус хэмээн Эрдоганы үзэж байгаа юм. Эмэгтэй хүний үүрэг нь эх хүн болох. Тиймээс тэдэнд эрх тэгш байдал биш хүндлэл хэрэгтэй гэсэн байна.
Эрдоган ийн хэлсний дараа Туркийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагын гишүүд болон хүний эрхийн төлөө тэмцэгчид Эрдоган улсын Үндсэн хууль, жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль, Олон улсын конвенцийг зөрчиж байна гэж эсэргүүцлээ илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Эрдоган турк эмэгтэйчүүд гурван хүүхэд гаргах хэрэгтэй гэж үздэг бөгөөд тэрбээр өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2012 онд үр хөндөлтийн эсрэг хууль санаачилж байсан нь мөн эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.
Турк эмэгтэйчүүд Тайип Эрдоганы Засгийн газрын санаачилсан үр хөндөлтийн талаарх хуулийг эсэргүүцэн жагссан. 1983 онд батлагдсан хуучин хуулиар эмэгтэйчүүд жирэмсний 10–аас доош 7 хоногтой байхдаа үр хөндөлт хийлгэж болдог байсан. Харин шинэ хуулинд дөрвөн долоо хоногоос хэтэрвэл хүүхдээ авахуулж болохгүй гэж заажээ. Эрдоган хүн ам өсөх нь эргээд Туркийн эдийн засагт ашигтай гэж үздэг байна.
Харин эмэгтэйчүүд “Энэ бол миний бие! Миний сонголт! Эмэгтэйчүүдийн эрх!” гэсэн уриа лоозон барьж гудамж талбайгаар жагссан юм.
Харин үр хөндөлт хийлгэж болох хугацааг богиносгосон нь нэгдүгээрт, эмэгтэйчүүдийн сонголт болон эрхийг зөрчсөн үйлдэл. Мөн эрх баригчид эмэгтэйчүүдийг зөвхөн гэрийн авгай эсвэл ээж болгох гэж байна хэмээн тэд үзэж байв.
Эх сурвалж: ВВС