АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалийг гардуулах үеэрээ Оскарын гурван удаагийн эзэн, Холливудын жүжигчин Мэрил Стрипд хайр зарлажээ. “Би Мэрил Стрипд хайртай гэдгээ олны өмнө зарлаж байна. Энэ тухай түүний нөхөр мөн миний эхнэр Мишель ч мэднэ” хэмээн тэрбээр өгүүлсэн байна.
Хэн ч эн зэрэгцэхээргүй агуу авьяастай хэмээн Обама Мэрилийг үнэлээд, шагналаа гардуулахдаа тэвэрч, хацар дээр нь үнсчээ. Цагаан ордонд болсон энэ ёслолын үеэр “Грэмми” шагналыг 25 удаа хүртэж байсан Стив Уандер Эрх чөлөөний одонгийн эзэн болсон байна.
Ерөнхийлөгч түүнийг хөгжмийн суутан хэмээн нэрлээд, 10-11 настайдаа Уандерын пянзыг цуглуулсан мөнгөөрөө худалдан авч, зурагдтал нь сонсдог байсан хэмээн дурсамжаасаа хуваалцжээ. Энэ одонгоор жүжигчин, хөгжимчин хоёроос гадна 17 хүнийг шагнасан байна.
Тэдгээрийн дунд телевизийн хөтлөгч Том Брокау, Чилийн зохиолч эмэгтэй Исабель Альенде, жүжигчин Марло Томас, Массачусетсын Технолонгийн хүрээлэнгийн физикийн профессор Милдред Дросселгауз, эдийн засагч Нобелийн шагналтан Роберт Слоу, хөгжимчин Стивен Сондхайм нар багтсан бол 1989 онд таалал төгссөн бүжигчин Алвина Эйлид энэ шагналыг нэхэн олгожээ. Энэ шагналыг “АНУ-ыг хүчтэй, ухаалаг, хүмүүнлэг сайхан” болгож байгаа хүмүүст олгодог хэмээн Обама тэмдэглэжээ.
Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль нь иргэдэд олгодог Америкийн дээд шагнал юм. Энэ шагналыг “АНУ-ын аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, дэлхийн энх тайвныг дэмжих, АНУ болон дэлхийн нийгэм болон соёлын амьдралд үнэтэй хувь нэмэр оруулсан” хүмүүст жил бүр олгодог юм байна.
Эрх чөлөөний медалийг анх 1945 онд АНУ-ын 33 дахь Ерөнхийлөгч Гарри Трумэн санаачилж байжээ.
Эх сурвалж: lenta.ru