Германы Wifka мөрдөх товчоо Украйнд осолдсон Малайзийн Боинг онгоцны сүйрлийн талаарх мэдээлэлд амласан шагналаа дахин нэмэгдүүлсэн тухай хувийн мөрдөгч Йозеф Реш мэдэгджээ.
“Өмнө нь мэдэгдэж байсанчлан онгоцны ослын ард зогсож буй буруутай хүмүүсийн тухай батлах баримт өгсөн хүнд 30 сая ам.доллар өгөх хэвээрээ. Түүнчлэн зарим оронд мөрдөн байцаалтын үр дүнг нууцалж байгаа эсвэл мөрдөн байцаалтад саад болж байгаа тухай мэдээлэл өгсөн хүнд 17 сая ам.долларын шагнал олгоно” хэмээн Реш мэдэгдээд 17 сая гэдэг тоог зүгээр ч нэг сонгоогүй, Амстердамаас Куала-Лумпур руу нислэг үйлдэж байсан МН17 чиглэлийн дугаараас үүдэн 17 гэдэг тоог сонгосон гэдгийг онцолсон байна.
Түүний өгүүлснээр товчоонд хэдэн мянган захидал, утасны дуудлага ирж байгаа бөгөөд түүнчлэн янз бүрийн хариуцлагатай байгууллагуудын хооронд харилцсан баримт бичгүүд ч багагүй ирсэн гэнэ. “Анхандаа арав орчим мэдээлэгч анхаарал татсан, харин одоогийн байдлаар тэднээс ердөө тав нь үлдсэн” хэмээгээд одоо мэдээлэгчидтэй хэлэлцээр хийж байгаа гэдгийг мөрдөгч тодруулжээ.
Түүнчлэн хувийн мөрдөгч ярилцлага өгөхдөө босогчдын бурууг баталсан гэх хиймэл дагуулын гэрэл зургийг АНУ-аас хүлээн авсан гэсэн Германы Холбооны Тагнуулын Албаны мэдэгдэлд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэд үнэхээр энэ гэрэл зургийг авсан юм бол Нидерландын шалгах комисст эдгээр гэрэл зургууд очоогүй нь ямар учиртай болох, мөн Нидерландын мөрдөн байцаагчдын хэсэг эдгээр гэрэл зургуудын тухай огт мэдэхгүй байгаагаа илэрхийлснийг Реш онцолжээ.
Wifka мөрдөх товчоо нь эдийн засгийн гэмт хэргүүдийн мөрдөлтөөрөө алдартай. Харин энэ удаад 2014 оны 07 сарын 17-ны өдөр 298 хүнтэй нисч яваад Донецкийн орчимд сүйрсэн Малайзийн Боинг онгоцны сүйрлийн талаар ихээхэн анхаарал тавьж, их хэмжээний мөнгөн шагнал амлаж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Энэ мөрдөлт тэдэнд чухам ямар ашигтай, мөн хэн энэ мөрдөлтийг захиалсан талаар олон нийт сонирхож байгаа ч мөрдөгч Реш хувийн мөрдөлтийг хэн захиалсан талаар мэдээлээгүй байна.
Эх сурвалж: ITAR TASS