Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар 2012 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа “АРД ТҮМЭН ТА-ХААН” форум Завхан аймгийн Улиастай хотод энэ сарын 17-18-ны өдрүүдэд “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮМЭНД, ТҮМНИЙ ҮГИЙГ ТӨРД..” гэсэн уриан дор амжилттай болж өнгөрлөө.
Орон нутагт хийж байгаа уг форумыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газраас Завхан аймгийн Мэргэжлийн хяналт, онцгой байдал, худалдан авах ажиллагаа, стандарт хэмжил зүйн албадтай хамтран зхоион байгуулсан бөгөөд Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй эрхлэгчид, хэрэглэгчид, зохиогч, шинийг санаачлагч, зохион бүтээгчдийн төлөөлөл болох 400 орчим хүн оролцож, орон нутгийн зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, тэдгээрийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж ажиллах болон зар сурталчилгаагаар иргэдийг хууран мэхлэх, төөрөгдүүлэхээс хамгаалах арга зам, оюуны өмчийн ойлголт, хуурамч бараа бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар харилцан ярилцаж, өргөн хэлэлцүүлэг хийлээ.
Мөн ШӨХТГ, ОӨГ-аас сүүлийн үед хийж байгаа ажлууд, гүйцэтгэх үүргийн талаар иргэдэд үнэн зөв бодитой, тодорхой мэдээлэл өгч, иргэд, хэрэглэгчид үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсож, харилцан санал солилцлоо.
Форумд оролцогчид төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөгчид хөдөө нутагт ирж, игэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд орон нутагт зарим хууль тогтоомж хэрэгждэггүй, аж ахуй эрхлэгчид хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа болон дулаан цахилгааны үнийн өсөлт зэрэг өөрсдийн амьдарч ажиллаж байгаа аймаг орон нутгийн хэмжээнд тулгамдсан зарим асуудлууд, бэрхшээл зовлонг ярьж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэн гарган саналуудыг багцлан нэгдсэн форумд уламжлахаар тогтжээ.