Түлэгдэж, бяцхан биедээ баймгүй өвдөлт зовиурыг мэдэрч байгаа Билгүүдэй хүүд туслах хандивын аян амжилттай өрнөж, түүний эмчилгээний зардал бүрэн цугларчээ.
Тэрээр одоо Бээжингийн Цэргийн 304-р эмнэлгийн түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хятад дахь Анагаахын Монгол Оюутны нэгдсэн холбооны залуус Бээжин, Шанхай, Хөх хотоос цугларч, долоон хоногийн дотор бүх хүчээрээ цуглуулсан 134553 юань буюу 40 гаруй сая төгрөгийн хандивыг хүүгийн ээж Ц.Булганд гардуулжээ.
Хүүгийн ээж Ц.Булган "Монголын эмч нар миний хүүгийн төлөө чадахаасаа чадахгүй хүртлээ зүтгэсэн. Энд ч гэсэн маш хүнд түлэгдсэн гэж үзэж эрчимтэй эмчилгээ хийж байна. Бүрэн эдгэрэх найдвар бага. Гэвч үхтэл үр харам гэдэг. Гомдлын мөр эцсийн горьдлогоо тасартал эмчлүүлнэ. Та нартаа бүгдэд нь баярлалаа. Ийм олон мянган хүн миний хүүд гар сунган тусална гэж ер санасангүй /уйлав/. Энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулсан оюутнууд, газар газрын монголчууд, монголын ард түмэнд баярлалаа. Сайн хүмүүсийн буянаар эмчилгээний мөнгө цугларсан. Одоо хандивын аянаа зогсооё" гэжээ.
Түүнээс гадна Хятадын олон хот дахь Монгол оюутны холбоо эрвийх дэрвийхээрээ зүтгэж, Бээжингийн Монгол оюутны холбоо гэхэд л сургуулиудад ээлж гаргаж өдөр бүр гурван оюутнаар эмнэлэгт орчуулга хийлгэж байгаа аж. Билгүүдэй хүүгийн талаар мэдээлэл цацсанаас хойш Өвөр Монгол, Шинжаан, Хөхнуур, Ляонин гээд Хятад дахь монгол үндэстнүүд Төв телевизийн Монгол сүлжээ рүү зогсоо чөлөөгүй утасдах болсон гэнэ.
Сүүлийн арваад хоног Хятадын олон нийтийн цахим сүлжээгээр хүүд туслах аянд уриалсан мэдээ тасарсангүй. Өвөр Монгол залуус "Амьддаа бие биенээ хайрлая" хандивын тоглолт хийж Хөвөөт шараас 16000 юань, Авгаас 37900 юань, Өрөмчөөс 37000 юань босгож чадсан байна. Сургуульд сурч байхдаа давхар ажил хийснээс болж Монгол улсаас хөөгдсөн Шинжааны монгол бүсгүй Ө.Оюунчимэг 20.000 гаруй юанийн хандив цуглуулж өгчээ.
Арьс нөхөх анхны хагалгаа амжилттай болж нөхсөн арьсны 90 хувь нь наалдан төлжиж эхэлжээ. Гэвч зүүн хөлийн шархнаас нь болж халуун нь буурахгүй байгаа бөгөөд хүүгийн биеийн байдлаас шалтгаалж хоёр дахь хагалгаагаар хөлийг нь тайрах эсэхийг шийдэх ажээ. Хүүгийн зүүн хөлийг нэг л судас тэжээж байгаа бөгөөд хагалгааны үеэр тэр судас гэмтэхгүй гэсэн баталгаа алга. Хөлийг нь тайрахгүй, хагалгаа амжилттай боллоо гэхэд хөдөлгөөний 80 хувийн чадвараа алдана гэж эмч нар хэлж байна.