Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн шинэ улирлын гурав дахь өдрийн тоглолтууд өчигдөр СТО-нд боллоо.
Эхний тоглолт энэ улиралд тун өнгөтэй, хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа хоёр баг болох "Төв Ургац" болон "Мадимос Шонхорууд" багууд учраа таарсан.
"Шонхорууд" багийн хувьд шинэ улирлыг тун амжилттай эхлүүлж хоёр хожил аваад байсан юм.
Тэдний бүрэлдэхүүнд Т.Санчир, Г.Цэнгүүнбаяр, Б.Дархантөгс, Э.Цэрэнбаатар, А.Гансүх, Б.Даваажав зэрэг шилдэг тоглогчид байгаагаас гадна туршлагатай хамгаалагч А.Төмөр, хүчтэй, тэсрэлттэй хамгаалагч Darin Mency нэмэгдсэн юм.
Энэ тоглолтын онцлох статистик үзүүлэлт нь "Шонхорууд" багаас Т.Санчир холын зайн 8 шидэлтээ амжилттай болгож, 50 оноо авснаар, энэ улирлын дээд амжилтыг үзүүллээ.
Түүний хувьд өнгөрсөн улиралд мөн 55 оноо авч байсан юм.
Т.Санчир ганцаараа багийнхаа нийт онооны 50 хувийг хугасласан ч ялалтад хүрч чадсангүй.
Учир нь, өнгөрсөн жил Спрайт супер лиг, УАШТ гэсэн том тэмцээнүүдэд түрүүлсэн "Төв Ургац" багийн тоглолтоор түүнийг буулган авлаа.
Тэднээс залуу авьяастан Д.Мөнхтөр, дээд лигийн тэргүүн, туршлагтай тоглогч Ц.Мэргэн, легионер тоглогч Donald Boone гэсэн тоглогчид тун гайхалтай тоглолтыг үзүүлж, үзэгчдийн мэлмийг мялааж байгаа юм.
Эхний тоглолтын дараагаар сагсан бөмбөгийн стандарт тоглолтын хичээлийг тун сайн заах тоглогчдыг "Төв Ургац" багийнхан авчирчээ гэсэн дүгнэлтийг сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд гаргасан.
Харин Төв Ургац багийнхан багаараа тун гайхалтай байлаа. Тэднээс шинээр од болон гялалзаж байгаа Д.Мөнхтөр 32 оноо, 12 самбар авч багаа тэргүүлсэн бол, легионер тоглогч Donald Boone Jr 22 оноо, 10 оновчтой дамжуулалт, 10 бөмбөг таслалт хийж, энэ улирлын 2 дахь трибль даблийг хийлээ. Мөн Ц.Мэргэн 21 оноо, 10 самбар, Holmes Junior 25 оноо, Бат-Эрдэнэ 11 оноо, 13 самбар авч, 4 тоглогч нь 20-с дээш оноо авсан жигдхэн тоглолт гаргаснаар багаа хожилд хүргэлээ.
Ингэснээр 113:99 харьцаатай Төв Ургац баг өрсөлдөгчөө буулган авч, улирлыг 2:0 гэж эхлүүлж байна.