АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын оршин суугчид дахин эмх замбараагүй байдал дэгдээжээ. Өнгөрсөн наймдугаар сард цагаан арьст цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст хүүгийн хэргийг Тангарагтны шүүхээр хэлэлцэн цагдааг эрүүгийн хариуцлагад татахгүй хэмээн шийдвэрлэсний дараа бухимдсан иргэд дахин цуглаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.
Фергюсоны оршин суугчдын эсэргүүцлийг Нью-Йорк хотынхон ч дэмжин, энэ хотод Тангарагтны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Трайборо гүүр, 106-дугаар гудамжийг хаасан байна.
Түүнчлэн Вашингтон, Чикаго, Сиэтл, Бостон, Филадельфи, Лос-Анжелес хотод болж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээллээ.
Харин Фергюсон хотод эсэргүүцлийн жагсаал оршин суугчид болон цагдаагийнхны хоорондын мөргөлдөөн болон хувирсан байна. Түүнчлэн хотод буун дуу гарсан тухай эх сурвалж мэдээллээ.
Жагсагчид автомашинууд шатаасан бөгөөд эдгээрийн дунд цагдаагийн машин ч байсан гэнэ. Түүнчлэн Агенс Фрэнс Пресс агентлагийн мэдээлснээр одоо энэ хотод арав гаруй барилга шатаж байгаа гэнэ. Мөн Сент-Луис тойргийн Юниверсити Ситид цагдаагийн нэг офицер гартаа бууны шарх авсан байна. Түүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд энэ явдал эмх замбараагүй байдалтай холбоотой эсэхийг шалгаж байгаа гэнэ.
Ийнхүү эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал болж хувирсны улмаас АНУ-ын Иргэний нисэхийн Холбооны удирдах газар Фергюсон дээгүүр дайрч өнгөрөх нислэгийг хязгаарласан бол Сент-Луисын нисэх буудлыг түр хугацаагаар хаажээ.