Сүүлийн хэдэн жилд ухаалаг утсанд байр сууриа алдсаар зах зээлээс бараг арчигдахаа дөхсөн Blackberry компани сонирхолтой кампанит ажил өрнүүлж эхэлжээ. Тэд хамгийн сүүлд бүтээсэн Blackberry Passport-оороо түрүү барьж Apple-ийн хэрэглэгчдийг урвуулж авах хүсэлтэй байгаа аж.
Учир нь өнөөдөр компани iPhone хэрэглэгчдийг хуучин утсаа өгөөд 600 хүртэлх ам.долларын хөнгөлөлттэй үнээр Blackberry Passport аваарай гэжээ. Тэд бүх iPhone утсыг 200 ам.доллараар үнэлэх бөгөөд утасны загвар, хэр зэрэг хуучирсан зэргээс шалтгаалан нэмэлт 400 хүртэлх ам.долларын урамшуулал олгох юм.
Apple компанийн iPhone 4S-ээс хойшхи бүх загвар ийм “эрх” эдлэх хэдий ч энэ саналыг зөвхөн Хойд Америкийн хэрэглэгч нар л “эдлэх” эрхтэй. Гэхдээ iPhone 4S утсыг тэд хамгийн дээд тал нь 200$ дээр нэмэх нь 100 хүртэлх ам.долларын хөнгөлөлтөөр солино гэсэн юм. Энэхүү солилцооны хөтөлбөр ирэх сарын нэгнээс 2015 оны хоёрдугаар сарын 13 нь хүртэл үргэлжлэх юм байна.
Нэмж сонирхуулахад Blackberry зул сарын баярыг тохиолдуулан Passport загвараа 100$, Z30 загвараа 275 ам.доллараар хямдруулжээ.
iPhone хэдий хэмжээний үнэ хүрэх вэ?
Утасны загвар, санах ой, аль үүрэн телефоны хэрэглэгчээс шалтгаалан доорх үнийг санал болгожээ:
|
Тохиролцох дээд хэмжээ |
BLACKBERRY-гээс санал болгох үнэ |
нийт санал |
iPhone 4S |
$100 хүртэл |
$200 |
$300 хүртэл |
iPhone 5 |
$135 хүртэл |
$200 |
$335 хүртэл |
iPhone 5C |
$110 хүртэл |
$200 |
$310 хүртэл |
iPhone 5S |
$240 хүртэл |
$200 |
$440 хүртэл |
iPhone 6 |
$400 хүртэл |
$200 |
$600 хүртэл |