Тусгаар тогтнолын ордон ойрын хэдэн өдөр хөл хөдөлгөөнтэй байна. Тэд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орохыг үнэнээсээ хүсэж дээр, дооргүй хөдөлгөөнд орж, хууччуул нь цуглажээ.
У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Н.Багабанди нарын эрхмүүд намынхаа байраар ойр ойрхон эргэлдэх болсноос үзвэл тэд шинэ Засагт орохыг үнэхээр хүсэж байна. Хэрэв сайд болох дургүй байсан бол тэдэнтэй, тэдэнгүй УИХ дахь бүлэг нь шийдээд Бага хуралдаа оруулж ёсчилоход болох байв. Тэгэхээр Ардын намынхан сөрөг хүчин байж ард түмний төлөө парламентад, эрх баригч олонхийг хянаж ажиллаж чадахгүйд хүрэв. Зарим улстөрчдийн хэлж буйгаар тэд АН-гүйгээр, АН нь МАН-гүйгээр улс орныг удирдаж чадахгүй гэдэг нь батлагдав.
Шинэчлэлийн Засгийн газар огцрох сургаар нь алсын оронд байсан гишүүд нь эх орондоо ирцгээж, зарим нь урлагийн тайзнаа дуулж, хөгжимдөж хөөрцгөөсөн. Ардын намынхан сайд нарын танхимд орохыг үнэн голоосоо тэсэн ядан хүлээсэн гэдэг нь илт. МАН-ын дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар МАН-ын дэргэдэх зөвлөхүүдийн танхимын гишүүд болох МАН-аас нэр дэвшин Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар сонгогдож ажиллаж байсан, түүнчлэн намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж, намын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан хүмүүстэй өчигдөр албан ёсоор уулзжээ.
Тэд Засгийн газарт хамтрах эсэх асуудлаар санал солилцсон байна. Ярилцсан сэдэв болоод тэндээс гаргасан шийдвэр нь ч тодорхой гэж болно. Хэрэв Ардын нам Засагт орохгүй гэвэл санал солилцож цаг зав үрэхийн хэрэг юун. Одоогийн байгаагаараа сөрөг хүчин ажиллахаар байсан бол дээд, доод хүмүүсээ дуудаж асууж зөвлөлдөх шаардлагагүй байв.
Тэгэхээр Ардын намынхан шинэ Засгийн газарт орж, Ч.Сайханбилэгийн танхимаас хэд хэдэн сайдын суудал горьдож буй нь илэрхий. Нийгэм, эдийн засаг хямарсан, ялангуяа засаг бүрэлдээгүйгээс болж төрийн ажил цалгардаж буй энэ үед МАН олон жил төр барьсан туршлагатай, тулхтай улс төрийн хүчний хувьд ихээхэн анхаарал тавьж буй гэнэ.
Тодруулбал, энэ хүнд нөхцөл байдлаас гарахын тулд МАН Засагт хамтах уу, үгүй юу гэдэг асуудлаар шат шатандаа хэлэлцэж, ойрын өдрүүдэд санал бодлоо солилцож байгааг албан ёсоор мэдээлэв. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар УИХ дахь намын бүлэг болон Удирдах зөвлөлөөр хэлэлцэн гишүүдийнхээ санал бодлыг сонссон юм.
МАН-ын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Н.Багабанди, Д.Содном, Ш.Гунгаадорж, С.Баяр, Сү.Батболд, Г.Очирбат, Б.Даш-Ёндон, С.Төмөр-Очир, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Д.Идэвхтэн, Ё.Отгонбаяр, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар багтдаг аж. Тэдний олонх нь өчигдрийн хуралд оролцсон аж.
Тус нам Бага хурлаа ирэх баасан гаригт хийнэ. Тэндээс Засгийн газарт орох эсэхийг эцэслэх ч МАН аль хэдийнэ шийдвэрээ гаргасан гэдэг нь дээрх үйл явдлаас тодорхой байна. Улс орны өнөөгийн байдлыг ойлгож, эдийн засгаа хурдан хугацаанд өөд татах төслүүдийг хөдөлгөхөд Монголчууд эв зүйгээ ололцох нь чухал. Тиймээс парламентад суудалтай бүх намыг хамтарсан Засгийн газарт орж ажиллахыг хүсч буйгаа шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдээд байгаа юм.
М.Ган